Small2BIG арга хэмжээний PUBG mobile тэмцээнд нийт 16 баг оролцсоноос
Astra Academy баг аваргалж ₮1,600,000
IHC E-Sports1st Runner Up ₮1,000,000
WMG clan 2nd Runner Up ₮800,000 шагнал хүртжээ.
Small2BIG арга хэмжээний PUBG mobile тэмцээнийг BÉLLA, ANANDMN нар тайлбарлан хүргэж, арга хэмжээний үеэр CS: GO төрлийн 1vs1 тэмцээн болж, IHC e-sports багийн тамирчдын цуглуулгын карт гарчээ.
Интернэт кафе-с Дэлхийн аваргын тавцан руу гарсан түүх.
Анх 10 настайдаа аав ээжийгээ шалсаар байгаад, маш олон амлалт өгөн байж энэ PC-гээ авхуулж байсан юм. Өөрийн гэсэн PC-тэй болоод хөл газар хүрэхгүй баярлаж байсан зураг минь.
7 настайгаасаа л аав ээжээсээ 100, 100 төгрөг илүүчилж аваад PC-нд 15хан минут Counter-strike гэдэг тоглоомыг тоглодог байлаа. Цаг дуусчингуут бусад хүмүүсийг араас нь тоглож байгааг хараад л. Энэ тоглоомондоо зүгээр л дуртай гэхээс илүү маш их хайртай гэж хэлж болохоор, боломж л гарвал хичээл номынхоо хажуугаар тоглоод суучихдаг байлаа.
Анх Counter-Strike-ийн дэлхийн аваргын тэмцээн болдог гэж сонсоод тэр хүмүүсийн нэг нь болоод олон хүмүүсийн нүдэн дээр тоглож байх юмсан гэж их мөрөөддөг байсан юм. Тухайн үед монголд Esport хөгжөөгүй, энэ спортоор хичээллэнэ гэсэн ойлголт ч байдаггүй байсан үе юм. Том болохын зэрэгцээ тоглоом маань хүртэл маш хурдацтай хөгжиж, маш олон үзэгч, фэнүүдтэй болж тэмцээн нь хүртэл өргөн хүрээнд зохион байгуулагддаг болсон нь өнөө цагийн Major буюу Дэлхийн аварга юм.
Одоо ингээд харахад хэрвээ тэр үед өөрийн гэсэн PC-тэй болоогүй бол өнөө цагийн MAJOR-т хүсэл мөрөөдөл өвөртөлсөн KABAL сууж байхгүй байсан болов уу?
Форбес сэтгүүлийн “30 under 30” жагсаалтад багтсан Tushigt-Erdene Davaa-Ochir-ий small2BIG түүх.
Долоон жилийн өмнө компьютертой анх танилцаж, вэбсайт хөгжүүлэхийг сурч байхад манай гэрт интернэт байдаггүй байлаа. Аймаг маань ч одоогийнх шигээ шилэн кабельд холбогдоогүй байсан үе. Тийм болохоор хичээл тарсны дараа мэдээлэл зүйн кабинетын гадаа сууж, интернэт ороод “Вэб хөгжүүлэгчид” гэдэг Фэйсбүүк группээс кодоо үсэг, үсгээр нь асуудаг байсан. Ингэж явсаар халтуур хийж олсон мөнгөөрөө сервер, домайнаа аваад, боловсролын мэдээллээр дагнасан “GoodYouths” вебээ нээж байлаа.
Вэб маань маш богино хугацаанд 1 сая хандалт авч, сүүлдээ серверийн түрээсээ дийлэхгүй хаагдсан ч тэр жил надад Монголын хоёр том сайтаас гэрээт сэтгүүлчийн санал ирж байсан. Ингээд их сургуульд сурахгүйгээр шууд ажлын байран дээр гарч, зургаан жил технологи, хэвлэл мэдээллийн салбарт ажиллажээ. Харин өнгөрсөн жилээс өөрийн мөрөөдлөө бодит болгохоор, өрх тусгаарлаад:
Web3 тэр дундаа NFT суурьтай технологиудыг хөгжүүлдэг MetaMori NFT -г хамтран үүсгэн байгуулж,
Турк, Филиппинд суурьшин тоглож байгаа, Mobile Legends тоглоомын Монголын No.1 баг Positive Gaming Mongolia -г босгож,
Forbes-ийн @Forbes Under 30@forbesunder30 жагсаалтад багтаж,
Дөрвөн бестселлер номын Ерөнхий редактораар ажиллаж амжсан байна.
Хөдөө байхдаа аймгийг мөрөөдөж, аймагт ирээд хотыг мөрөөдөж, харин хотод суурьшаад одоо бол олон улсыг мөрөөдөж сууна даа. Жижиг гэлтгүй өдөр бүр хичээвэл зорьсон том зорилгодоо хүрэх өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
What’s your Small2BIG?
Анх 2019 онд сонирхогчийн төвшинд тоглож эхэлсэн тэр үед зүгээр л уйдаагаа гаргах гэж л тоглодог байсан. 2020 оноос тэмцээн уралдаан болдог гэж мэдэж уйдаагаа гаргах гэж биш тэмцээнд орж үзэхийг хүсэж өөрийгөө сайжруулах гэж бэлтгэл хийж эхэлсэн.Тэр үед ZEUS гээд баг ДУБАЙ -г зорин дэлхийн аваргад өрсөлдөн 3-р байранд орсон гэдгийг сонсоод ZEUS ийн шүтэн бишрэгч нь болж энэ хүүхдүүдтэй нэг баг болох юмсан мэргэжлийн тоглогч болох юмсан гэх бодлыг тээн бэлтгэлээ хийн өдөр ирэх тусам сайжран өөрийгөө бэлдэж байлаа. 2021 онд ZEUS-д 5 дахь гишүүнээ шалгаруулан авна гэдэг мэдэгдлийг хараад надад боломж байгаа гэж өөртөө итгэн шалгуулахаар боллоо. Маш их догдолж шүтэж явдаг багийнхантайгаа хамт тэмцээн уралдаанд орно гэхээр л баярлан бас сандарч байлаа. Хамтдаа 1сар гаруй хугацаанд тэмцээн уралдаанд орж 5дах гишүүн нь болж эцэст чадсан юм.Үүнээс маш их урам аван 4сар бэлтгэгдэн үндсэн гишүүн болж мэргэжлийн тоглогч нэрэн доор хичээн ажиллаж байна.
Эх сурвалж: IHC
Comments