Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ZEUS CLAN PUBG mobile

PUBG MOBILE дэлхийн аваргын тэмцээн 2021.01.21-24-ний хооронд АНЭУ-ын Дубай хотын Coca Cola Arena-д болно. Дэлхийн шилдэг 16 баг, 75 тоглогч оролцож буй тэмцээнд манай улсаас ZEUS CLAN баг:

  1. Н.Дулаанжаргал “ABELY” – IGL
  2. Б.Тэнгис “ICY”  – FRAGGER , SCOUT
  3. Б.Золбоот “ZYOL”  – FRAGGER
  4. Б.Билгүүн “GODLESS” – ATTACKER
  5. ZELME – MANAGER , CONTENT MAKER нарын бүрэлдэхүүнтэй Дубай хотыг зорьсон.

Багийн үндсэн бүрэлдэхүүн:

  1. С.Ундрах “UNDAAK” багийн ахлагч
  2. О.Бат-Оргил “RONIN” аналист
  3. Намуун EDITOR DESIGNER
  4. “CRYSTAL” менежер
  5. YouTube Channel:
  6. FaceBook page
  7. Instagramm
  • Олон улсын тэмцээнд оролцож байгаа Монголын цахим спортын баг тамирчдын өмсгөлийг хийдэг TG SPORT энэ удаа мөн л  ZEUS ESPORTS  багийн Дэлхийн аврагад өмсөх өмсгөл,  гадуур хослол, маск зэргийг хөл хорио тогтоосон энэ хэцүү цагт ганцхан өдөрт багтаан гүйцэтгэжэээ.

2020.01.08.

“ХҮННҮ Эйр” компанийн нислэгээр Чингис Хаан нисэх буудлаас хөөрч,  1/9нд АНЭУ-ын Дубай хотод газардлаа.

  • АНЭУ-ын Дубай хотын Coca Cola Arena-д PUBG MOBILE төрлийн дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсын ZEUS ESPORTS  оролцож байна. Дэлхийн аваргад ZEUS eSPORTS багийн тоглогчид, тамирчдыг оролцуулах асуудалд Элчин сайд О.Очиржав, Засгийн газрын тохируулагч агентлаг, Монголын Электроник Спортын Холбоо, Монголын Жүдо бөхийн Холбоо, Хүннү Эйр компани, Улсын Онцгой Комисс, Кувейт дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Эрүүл Мэндийн Яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс хамтран ажилласан нь Монголын цахим спортын түүхэнд үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал боллоо. ZEUS ESPORTS багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу “Ковид-19” /PCR/ шинжилгээ өгчээ.

2021.01.01.

ZEUS ESPORTS баг албан ёсоор хандив цуглуулж байгаагаа зарлан “Дэлхийн аврагад оролцохын тулд санхүү, ивээн тэтгэгчээ өөрсдөө хайж байна. Дубайд болох тэмцээний дараа буцах нислэг гартал тодорхой хугацаанд хүлээх магадлалтай байгаа тул албан ёсоор DONATE авч эхэлсэнээ зарлалаа. Хамтран ажиллах хувь хүмүүс,  албан байгууллага багийн хамт олонтой холбоо барина уу? Хандив авах данс Хаан банк, 5030422443 UNDRAKH SUKHBAATAR” гэж нүүр номын хуудсанд бичжээ.

Дэлхийн аваргад оролцох багийн бүрэлдэхүүн:

  1. Н.Дулаанжаргал “ABELY” – IGL
  2. Б.Тэнгис “ICY”  – FRAGGER , SCOUT
  3. Б.Золбоот “ZYOL”  – FRAGGER
  4. Б.Билгүүн “GODLESS” – ATTACKER
  • ZELME – MANAGER , CONTENT MAKER 
  • Багийн шилдэг fragger “RONIN” сунгалттай пасспорттой гэсэн шалтгаанаар виз мэдүүлэх боломжгүй болсон нь маш харамсалтай. Хэдийгээр багийн хамт олон бүх л боломжоороо хичээсэн боловч цаг хэтэрхий бага байсан тул тоглогч солих хүсэлтийг тэмцээний зохион байгуулагч TENCENT, VSPN  байгууллагуудад амжилттай хүргүүлснийг нааштайгаар шийдлээ. Та бүхэний мэдэх Билгүүн “GODLESS” дэлхийн аваргын тэмцээнд явахаар боллоо.
  • Konini Power багийн тамирчин Д.Мөнхбат “RobdiNNi” цар тахлын хорионы улмаас тэмцээнд оролцож чадахгүй боллоо.

2020.12.29.

ZEUS ESPORTS баг өөрсдийн амжилтын түүхээс танилцууллаа. Тэдний нүүр номын хуудсанд “Энгээд харахад баг маань маш их түүхийг бүтээжээ. Энэ хүртэл явахад үндсэн багийн гишүүд гарахаас авхуулаад их олон зүйл болсон ч эхнээс нь энэ хүртэл хамт байж ирсэн zeusABELY дүүдээ баярлалаа. Мөн энэ түүхүүдыг бүтээлцэж яваа zeusRONIN , zeusZYOL , zeusICY нартаа баярлалаа. Манай гэр бүлд нэгдсэн zeusGODLESS , zeusLEO доо амжилт хүсье хичээгээрэй. Мөн цаашдаа маш олон юм төлөвлөсөн байгаа. AUSTRALIA улсын охидын багтай болсон дээр MENA бүсээс тоглох Turkey багтай болсон. 2021 онд бүр илүү амжилт гарганаа. Аливаа зүйлийг шантралгүй зөв зохион байгуулалттай хичээл зүтгэл гаргахаар үр дүн ямар байдагийг харж байгаа байхаа та бүхэн. Ирэх жилдээ илүү их амжилт гаргаарай. HAPPY NEW YEAR 2020″ гэж бичжээ.

  • ZEUS ESPORTS (LEADER UNDAAK)
  • ACHIEVEMENTS
  • •PMPL/TPE WILDCARD FINALS “CHAMPION”
  • •PMCO2020 (WILDCARD) spring split “2nd ”
  • •PMCO2020(WILDCARD) Fall split “CHAMPION”
  • •MPC2020(LAN) “CHAMPION”
  • •MPC2019 S1 “CHAMPION”
  • •MPC LEAGUE S2 “CHAMPION”
  • •MMC CHAMPIONSHIP(2020)“CHAMPION”
  • •MPC WWPD “CHAMPION”
  • •REST OF WORLD RANK “1”
  • •WORLD RANK “10”
  • •UNION SCRIM INTERNATIONAL “TEAM Rank #5”
  • Wildcard бүсээс “хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогч” буюу “The PUBG MOBILE Global Championship Fan Favourite Player”-оор Дулаанжаргал “ABELY”  тодорлоо.

2020.12.25.

PUBG төрлийн Монгол клануудын дунд жил бүр зохиогддог тэмцээнд түрүүлж “2020 оны Аврага клан”, нэг сая төгрөгний шагнал авчээ. Мөн багийн fragger Золбоот “ZYOL” шилдэг тоглогч боллоо.

ZEUS CLAN PUBG mobile IMG 1291

2020.12.22.

PMGC-ийг  зохион байгуулагч TENCENT  группээс явуулсан INVITATION LETTER-д 2021 оны 1 сарын 13-наас өмнө Дубайд очсон байхыг хүсжээ. Бусад орон: Орос, Индонез, Хятад, Тайланд, Казакстан, Турк, Непал, Бангладеш, Бразил, Малайз улсын баг тамирчид аль хэдийн Дубайд очсон.

PMGC-ийг  зохион байгуулагч TENCENT  группээс явуулсан INVITATION LETTER-д 2021 оны 1 сарын 13-наас өмнө Дубайд очсон байхыг хүсжээ. Бусад орон: Орос, Индонез, Хятад, Тайланд, Казакстан, Турк, Непал, Бангладеш, Бразил, Малайз улсын баг тамирчид аль хэдийн Дубайд очсон.

2020.12.22.

PMGC тэмцээнийг Дубай хотын Аялал жуулчлал, Худалдааны Маркетингийн Газар (DTCM) болон Дубайн Спортын Зөвлөл (DSC) дэмжиж ажиллаж байна. DTCM-ийн гүйцэтгэх захирал Исаам Казим, DSC-ийн захирал Шейх Мансур нар PMGC финалын тоглолтыг Дубайд зохион байгуулж байгаад баяртай байгаагаа хэллээ.

Мөн Исаам Казим хэлэхдээ Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулах хотоор Дубайг сонгосон нь бидний PUBG Mobile хоорондын хамтралд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд дэлхийн тэргүүлэх спортын төв болох Дубайн байр суурийг улам дээшлүүлэх явдал болно гэжээ.

Харин Tencent Games-ийн PUBG Mobile хариуцсан захирал Жэймс Ян: “PMGC тэмцээний финал бол бидний хамгийн том арга хэмжээ болох бөгөөд бид гар утасны спортын (Mobile Esports) цар хүрээ, хүч чадлыг харуулах болно” гэжээ.

эх сурвалж: PUBG Mobile Mongolia нүүр номын хуудас.

2020.12.20

PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP-д Монгол баг тамирчид оролцохоор боллоо.

Нийт 2 сая долларын шагналын сантай PUBG Mobile дэлхийн аварган тэмцээний “League Stage” шат 2020 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 20-ны хооронд боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 24 багууд 4 долоо хоногийн турш оноо цуглуулан өрсөлдсөний эцэст Монгол баг, тамирчид бүгд финалын шатанд оролцох эрхээ авлаа.

Монгол улсын ZEUS ESPORTS баг:

  1. О.Бат-Оргил “RONIN”
  2. С.Ундрах “UNDAAK”
  3. Н.Дулаанжаргал “ABELY” – IGL
  4. Б.Тэнгис “ICY”  – FRAGGER , SCOUT
  5. Б.Золбоот “ZYOL”  – FRAGGER

2020.11.12

PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 тэмцээнд Wildcard бүсээс оролцох цорын ганц эрхийн төлөө өрсөлдсөн 16 багийн дотор манай улсын ZEUS ESPORTS, BEAR, FROMHELL, BLACK TEAM зэрэг багууд байлаа. PMPL Taipei бүсийн шилдэг 10 баг, PMCO Wildcard бүсийн шилдэг 6 багууд оролцсон маш ширүүн өрсөлдөөнтэй, тамирчдын ур чадвар, чансаа шаардсан энэхүү тэмцээнд ZEUS ESPORTS баг түрүүлж PUBG MOBILE Global Championship тэмцээнд оролцох эрхээ авлаа.

2020.09.18

PUBG Mobile Club Open тэмцээний намрын тоглолтын Орос, ТТУ-ын бүсээс Монгол тоглогч  RobdiNNi тоглодог Konina Power баг 115 оноотой түрүүлж EMEA лигийн эрхээ авлаа.

2020.09.15

PUBG Mobile Club Open тэмцээний намрын тоглолтын Wildcard бүсээс 16 баг шалгарсаны дотор NOCHANCE, ZEUS ESPORTS, FROMHELL багууд шалгарчээ. Харин энэ шалгаруулалтаас ZEUS ESPORTS баг 198 оноотой түрүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авлаа.   Мэдээллүүдийг ZEUS esports,  PUBG Mobile Mongolia нүүр номын хуудсуудаас авлаа.

ЭХ СУРВАЛЖ:Zeus Esports
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img