Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Zeus Clan PUBG Mobile-ийн зүүн азийн аваргад дэд байранд орлоо

PUBG Mobile-ийн Pro League-ийн зүүн азийн шатны тэмцээнүүд амжилттай явагдаж өндөрлөлөө. 4 сарын эхнээс 18-ныг дуустал хоёр шаттайгаар явагдсан тус тэмцээнд Монгол улсаас Zeus Clan болон Seal Esports, SEAL NINE багууд оролцож Zeus Clan баг шийдвэрлэх тэмцээнд нь дэд байранд орсон байна.

Тэмцээний эхний шат буюу League Stage-д 20 баг өрсөлдөж Zeus Clan түрүүлэн $7,500 эзэн болсон байна. Харин Непалийн DRS Gaming дэд байранд шалгарсан бол Монголын үлдсэн хоёр багаас Seal Esports дараагийн шатнаа эрхээ авч Seal Nine хасагдсан байна.

Шийдвэрлэх буюу финалын шатанд 16 баг өрсөлдөж аваргаар DRS Gaming баг 273 оноотой түрүүлсэн бол манай Zeus багийн хувьд 271 оноотой ердөө хоёр оноо дутуутайгаар дэд байранд орсон байна. Финалын шатны хувьд Непалийн багууд төгс тоглолтыг үзүүлсэн бөгөөд эхний 5 байрны 4-ийг нь Непалийн багууд эзэлжээ. Үүнд Монголын үзэгчид болон бусад орны үзэгчид ч сэтгэл дундуур байгаа ба нэг улсын багууд хамтран тактикаар тоглож нэгэндээ давуу байдал үүсгэж байсанд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.

Финалын шатанд өрсөлдсөн Seal Esports багийн хувьд 11-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин тэмцээний MVP буюу шилдэг тамирчнаар Zeus багийн Godless тодорч $1000 эзэн болжээ.

Zeus Clan PUBG Mobile-ийн зүүн азийн аваргад дэд байранд орлоо godless 1

Тэмцээний эхний хоёр байранд орсон багууд буюу Zeus Esports болон DRS Gaming багууд PEI 2021 тэмцээний эрхийг Asian Champions Finals-ийн эрхийн хамтаар аваад байна. Тус тэмцээнд Монголоос Zeus-ээс гадна Astra Academy, APES Inc багууд оролцох юм. Astra, Apes багуудын хувьд Wildcard шатны хоёр эрхийг эзэлж энэ тэмцээнд оролцож байгаа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img