PUBG Mobile Global Championship-ийн буюу PUBG Mobile-ийн дэлхийн аваргын гуравдугаар байрын шагналт Zeus Clan баг өнөөдөр OPS Battle Show тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэллээ. Тус тэмцээнээс хүртсэн шагнал болох $230-ийг бяцхан хүү Анандад хандивлалаа. Zeus Clan-ийн хувьд уг хандивынхаа хамтаар “Бяцхан хүүд амьдрал бэлэглье” хэмээн уриалга гаргасан бөгөөд та бүхнийг ч гэсэн хандив өргөж хүүд амьдрал бэлэглэхийг уриалж байна.

Zeus Clan-ийн хувьд 5 сарын 7-9-нд PUBG MOBILE INTERNATIONAL CHAMPIONSHIP тэмцээний гранд финалд өрсөлдөх хуваарьтай байна.Тэмцээний шагналын сан $1655 юм.