Ням, 10 сар 24, 2021
top banner

XSET Лас Вегаст испортыг шөнийн клубтэй хоршуулна

Esports болон gaming компани XSET нь Лас Вегаст байрладаг Drai’s Beachclub and NightClub байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлж буйгаа зарлалаа.

Drai-ийн хувьд Америкийн Лас Вегаст байрладаг алдартай далайн эргийн шөнийн клуб юм. Тэгвэл XSET энэ тал дээр тус байгууллагатай хамтарч испортыг шөнийн клубтэй хослуулан шинэ бизнес модел үүсгэж байгаа аж.

30,000 метр квадрат талбайд испортын төрөл бүрийн арга хэмжээн болох аж. Мэдээж үндсэн санаа гэвэл шөнийн клубээр үйлчлүүлж буй хүмүүс XSET-ийн нэрийн VIP клубээр үйлчлүүлэн тоглох, испорты арга хэмжээ үзэх, испортын тайзан дээрх тоглолтуудыг шууд үзэх боломж аж. Нэг ёсондоо бусад спортуудад зарим тэмцээнүүд цэнгэлдэхдээ шар айраг зарж, үзэгчдийг илүү кайфтай үзэх боломжийг олгодогтой төстэй юм.

Испорт нь өөрөө энтертайнмэнт зүйл гэдэг утгаараа зугаа цэнгэлийн газруудтай хоршиж орших нь ашигтай бизнес байх болно хэмээн хамтрагчид үзэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар төлөвлөөд байгаа хөтөлөрт сошиал нөлөөлөгчдийн ашигласан цэнгээнт тэмцээнүүд, фото зураг авалтууд, тэмцээний after party, хэлэлцүүлэг арга хэмжээнүүд зэрэг багтаж байгаа юм байна.

  • Түлхүүр үгс:
  • XSET

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img