Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Xbox Tokyo-2020 паралимпын хүрээнд esport-ийн тэмцээн зохион байгуулна

Tokyo – 2020 олимпын хүрээнд Intel Open нэрийн дор Rocket League, Street Fighter V испортын төрлүүдээр медалийн бус тэмцээнүүд зохион байгуулагдсан билээ. Тэгвэл удахгүй явагдах Tokyo-2020 паралимпын хүрээнд Xbox испортын медалийн бус испортын тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Үүнд виртуал испортын төрлүүд гэгддэг Forza Motorsport, Madden 22, Rocket League-ээр паралимпын тамирчдын дунд явагдах юм байна. Мотоцикл, Америк хөлбөмбөг, машинуудын хөлбөмбөг гэж тайлбарлавал илүү ойлгогдох энэхүү төрлүүд ийнхүү олимпизмын хөдөлгөөнд нэгдсэн нь сайшаалтай. Тус тоглоомуудыг Xbox дээр тоглон өрсөлдөх бөгөөд ялагчид тухайн спортын бодит амьдрал дээрх мэргэжлийн тамирчид болох NBA-ийн од Jason Tatum, NFL-ийн Jamaal Charles зэрэг одуудтай тухайн тоглоомоор өрсөлдөх эрхтэй болох юм байна.

Мэдээж Intel Esports Open-ийг бодвол арай албан бусаар явагдаж байгаа ч Олон улсын олимпын хороотой ийнхүү испорт ямар нэг байдлаар холбогдон арга хэмжээ явуулсаар байгаа нь бидний хувьд том ахицж болж байгаа юм.

Тэмцээнүүд 9 сарын 12-18 өдрүүдэд явагдах ба онлайнаар үзэхэд нээлтэй ажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img