Ням, 10 сар 24, 2021
top banner

“Хөөцөлдөөн” буюу World Chase Tag esport болохоор хичээж байна

COVID-19 цар тахал дэлхий нийтэд тархсанар бидний амьдралын хэв маягт олон өөрчлөлтийг авчирсан билээ. Спортын тэмцээнүүд үзэгчгүй явах болж, олон хүний оролцоотой зарим спортууд биет байдлаар зохиогдох боломжгүй болсо нь спортын ертөнцийн хувьд яахын аргагүй том цохилт байв. Тэр ч утгаараа тухайн спортууд өөр боломжуудыг хайж эхэлсэн ба зарим нь виртуал байдлаар явагдах болсон. Үүний жишээ нь Gran Turismo, Virtual Regatta, Open Format, Zwift зэрэг виртуал төрлүүд юм. Эдгээр нь авто уралдаан, завь, дугуйн төрлүүд юм. Тухайн виртуал хувилбар дээр шинэ тамирчид тоглох бус уламжлалт, физикал спортынх нь тамирчид өрсөлдөж байгаа ба виртуал хэдий ч бодит хувилбартай нь ялгаа бараг байхгүй гэхэд болно.

Энэ ч утгаараа олон спортын төрлүүд хагас esport-ийн хувилбарт шилжиж байгаа тохиолдол олон. Үүний жишээ нь шатар бөгөөд тоглогчид тулж чадахгүй болсон нөхцөлд онлайнааар өрсөлдөж байгаа. Цэвэр онлайн платформ дээр буюу видео хувилбараар зайнаас тоглож байна. Цаашлад үүний нөлөөгөөр шатар сонирхох хүмүүсийн тоо ихэссэн ба Twitch-ийн топ контэнтуудын тоонд орж ирсэн.

Тэгвэл сүүлийн үед World Chase Tag өөрсдийгөө esport мэтээр суртчилж байгаа бөгөөд саяхан esport-ийн томоохон хэвлэлүүдээр World Chase Tag бол Esport гэсэн мэдээллүүд цацагдах болов. World Chase Tag-ийн хувьд амархан ойлголтоор бол хөөцөлдөх гэж хэлж болно. Хоёр тоглогч 1v1 тоглож бие биенийгээ тодорхой талбайд барьж авч оноо авдаг уг төрөл нь бидний сайн мэдэхээр багадаа тоглодог байсан хөөцөлдөхтэй ижил юм.

WTC-ийн хувьд олон нийтэд спортоо сурталчлахдаа esport мэтээр ойлгуулах гэж зорьж байгаа нь сонин. Видео тоглоомын ямар ч элемент одоогоор байхгүй хэдий ч шууд дамжуулалт, сурталчилгаа зэргээ уламжлалт спортын хэв маягаас татгалзаж esport-ийн зарчмаар хийж буй. Үүнд шууд дамжуулалтаа зурагтаар явуулахгүй esport-ийн маягаар буюу онлайнаар Twitch дээр явуулдаг зэрэг нь орно. Twitch дээр шууд дамжуулалт нь үндсэн байдлаар явсанаар тус спортын ихэнх үзэгчид нь gamer-үүд, Gen Z төлөөлөл байх жишээний. Тийм ч учраас хамтрагч байгууллагуудаар нь esport, gaming брэндүүд ажиллаж байгаагаас нь харж болно. Одоогоор энэ мэтээр өөрсдийгөө esport-ийн төлөөлөл гэдгээр тунхаглаж буй нь цаашдаа виртуал байдлаар олон сайжруулалтыг төлөвлөж байгааг нь илтгэнэ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img