Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    Women in Esports: TBL охидын тэмцээн улам өргөжих болно

    Women in Esports төслийн хүрээнд саяхан зохиогдсон TBL охидын тэмцээний зохион байгуулагчтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. 

    ESN: Монголын цахим спорт сонирхогч PUBG mobile тоглодог охидын дунд The Bawaan Tournament нэлээд нэр хүндтэй тэмцээнд тооцогддог. Энэ тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагчийн хувьд өөрийгөө танилцуулна уу? 

    Mikki: Сайн байна уу? Намайг Ганболдын Энхмаа гэдэг 27 настай Эмч, Орчуулагч мэргэжилтэй. Хятад улсад найман жил суралцаж байгаад Монголдоо ирсэн. Одоо орчуулагч мэргэжилээрээ ажиллаж байгаа. Өөрийн сонирхлын дагуу PUBG Mobile тэмцээнийг 2 жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн. Тоглоомны нэр MIKKI. Ихэнхи тохиолдолд холимог тэмцээнүүд зохиогддог бол бид эрэгтэй тоглогчид, эмэгтэй тоглочид гэж ангилж байгаа.

    ESN: The Bawaan Tournament тэмцээний нэрний тухайд?

    Mikki: Анх энгийн нэгэн жижиг Daily Cup байсан. Тоглогчдын анхаарлыг татахын тулд ийм нэр өгч байсан юм. Одоо харин шат ахих бүрт нэрээ солих шаардлагатай болж байгаа. Бид албан байгуулга эсвэл ямар нэгэн esport-ийн багтай хамтарч нэрээ сольж магадгүй. 

    ESN: Цахим спорт, видео тоглоомын салбарт 40 гаруй хувь нь охидууд байна гэсэн тоо байдаг. Энэ тоо нь 3 жилийн өмнөхтэй харьцуулбал маш хурдан өсч, салбарын хувьд эмэгтэйчүүдийн дуу хоолойг гаргах, тэднийг дэмжих тал даар одоо л дуугарч эхэлж байна. Саяхан явагдаж дууссан охидын тэмцээний тухайд дэлгэрүүлж яривал?

    Mikki: Би 2021 оны 9-р сараас эхлэж Монголдоо PUBG Mobile LAN тэмцээн хийж эхэлсэн. Одоо яг 1 жил болж байна. Урьд нь зохиож байсан тэмцээнүүд дандаа холимог байсан. 2021 оны 12 сард манай зохион байгуулж байсан эвент дээр Арт багын Лидер Оюу “Монголдоо Анхны охидуудад зориулсан Pubg Mobile Lan League хийх тухай” надад санал тавьж байсан юм. Энэ саналыг хүлээн авч удаан тооцоолж, төлөвлөж 2022 оны 03 сард TBGL нэртэй Анхны Охидын Лан Лигийг хийсэн юм. Тухайн уед 50н эмэгтэй баг бүртгүүлж байсан. TBGL Season 2 тэмцээн  9-р сард зохиогдож, охидын 30 баг, 180 тоглогчид оролцон, тэмцээн маань ч амжилттай дууслаа. 

    ESN: Тэмцээнд оролцогчдын нас хэд вэ? Дунд сургуулийн сурагчид оролцсон тохиолдол байна уу? Байгаа бол эцэг эх нь хэрхэн хандаж байна вэ? 

    Mikki: Оролцогчид маань ихэвчилэн 16-30 нас хүртэлх байдаг. TBL охидын тэмцээн дээр “Esport гэдэг утгаар нь 14 настай охиноо дэмжиж бүртгүүлэх” гэсэн юм хэмээн нэгэн аав холбогдож байсан. Бидний талаас ч маш их баярлаж охиныг бүртгэж тэмцээнд оролцуулсан.

    ESN: Тэмцээнд оролцсон багуудаас олон улсын охидын тэмцээнд оролцсон туршлага байна уу? 

    Mikki: Манайхаас IHC goddes, Stalwart Esport багууд олон улсын тэмцээний арвин туршлагатай. Pro Girls Championship тэмцээний АВАРГА болсон. 

    ESN: Цахим спорт нь эрэгтэй давамгайлсан салбар гэдэг утгаараа, зарим тохиолдолд бүүр дэлгэцийн араас  эмэгтэй тоглогчид руу дайрах тохиолдол гардаг уу? 

    Mikki: Харьцангүй бага байдаг шүү. Дэмжиж байгаа сэтгэгдэл их байдаг. Зохион байгуулагчид, оролцогт баг, тамирчид энэ тал дээр маш их анхаарал тавьж, хаа хаанаа хичээдэг.

    ESN: Тэмцээний шагналын сан хэд вэ? Гол ивээн тэтгэгч нар байдаг уу? 

    Mikki: TBL буюу холимог лигийн шагнал: 2,5 саяаас 10 саяын хооронд байдаг. Охидын Тэмцээний шагналын сан харьцангүй бага (цөөн багтай учир) 1,5 сая төгрөг; нэг багийн бүртгэлийн хураамж 50,000₮;  30 баг бүртгээд, хураамжаа 100% шагналд буцаан олгосон. Тэмцээний ивээн тэтгэгчээр ихэвчлэн найзууд маань оролцдог. Ивээн тэтгэлтийн мөнгөөр Лан хийх Event Hall-ийг түрээслэх, Кастер арын албаны хүмүүсээ цалинжуулдаг. Лангийн өдөр Event Hall -д манай Dior кланы дүү нар хориулаа ямар ч хөлсгүйгээр, сэтгэлээрээ ажилладаг. Энэ дашрамд “Баярлалаа” гэж хэлмээр байна. 

    ESN: Эмэгтэй тоглогчид багуудыг дэмжихийн тулд бид юу хийх ёстой вэ? 

    Mikki: Бидний хувьд тэмцээнүүдийг тогтмол болгож байж, дэлхийн хэмжээний чанартай тэмцээнүүдийг зохион байгуулж тамирчдыг бэлтгэх, сурталчлахаас эхлэх ёстой гэж бодож байна.

    ESN: Зохион байгуулагчийн хувьд цаашид төлөвлөж байгаа ажлууд юу вэ? 

    Mikki: Бидэнд төлөвлөж байгаа маш их ажил байгаа. 

    • Монгол багуудаа олон улсын тэмцээнүүдэд оролцох гүүр нь болох. 
    • Монголын тэмцээнүүдэд гадаад багуудыг оролцуулах. 
    • Харилцан туршлага солилцож, шат шатаар дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх гэж үзэж байна. 

    ESN: Хэдхэн жилийн өмнө мобайл төрлийн цахим спортод тооцогддоггүй байсан. Цахим спортын хөгжлийн хувьд мобайл тоглоомын оруулж буй хув нэмэр нөлөө юу байгаа гэж боддог вэ? 

    Mikki: Мобайл төрлийн тоглоомууд нь хүн бүрийн гарт байдаг ухаалаг утсыг дагаад улам олон төрөл болно. Тэр хэрээр өрсөлдөөн нэмэгдэж, зах зээл нь тэлнэ. Бид Монгол баг тамирчдыг дэлхийн хэмжээнд гарах бэлтгэлийг хангах, чансааг нь тодорхойлох зорилготой ажилладаг. 

    ESN: Сонирхолтой, сайхан яриа өрнүүлсэн Танд баярлалаа, Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

    Холбоотой мэдээллүүд:

    The*gameHERs  байгууллагын тухайд

    Women in Esports: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь

    The Bawaan Tournament 30 баг оролцжээ.

    Women in esports: The Bawaan Tournament 30 баг оролцов.

    The Bawaan Tournament тэмцээний 2-р улирлын тоглолтод охидын PUBG Mоbile төрлийн 30 баг өрсөлдөж, 1-р улирлын аварга IHC Goddess урилгаар оролцлоо. Event Hall-д болсон 17 багийн LAN тэмцээнд esports байгууллагын охидын баг тэргүүн байранд шалгарч 500,000₮ шагнал, багийн Fragger тоглогч STE Duka нь MVP тоглогчоор шалгарчээ. 

    Та бүхэнд esportsnews.mn-ийн нийтлэлч Э.Ганбаатар “Уламжлалт спортууд ихэвчлэн биеийн хөгжил, хүч, хурд гээд атлетик чанаруудыг илүү ихээр шаарддаг тул эрэгтэйчүүдийн хувьд атлетик талаас эмэгтэйчүүдийг өрсөлдөөний хувьд илүүрхэх магадлал өндөр. Үүний шалтгааныг хайвал улс орнуудын нийгмийн тогтолцоо, дээр үеэс ирсэн жендерийн тэгш бус байдал, шашин зэрэг зүйлсийг ухах шаардлагатай болно. Анхнаасаа л эмэгтэйчүүдийн оролцоогүй шахуу эхэлсэн спортуудад эмэгтэйчүүд байр суурь эзлэх, оролцоог үүсгэх боломж хомс байсан юм. Тиймээс эмэгтэйчүүд он цагийн хугацаанд өрсөлдөөнөөс нь хоцорч, эрэгтэйчүүдтэй тулж өрсөлдөх боломж бага болсон билээ. Одоо үүний хамгийн зөв шийдэл нь эрэгтэйчүүд тусдаа, эмэгтэйчүүд тусдаа өрсөлдөх болсон бөгөөд ихэнх спортууд энэ шийдлийг урьтал болгож буй.

    Харин esport-ийн хувьд бусад спортыг бодвол атлетик чанар шаардаагүй, биеийн хурд хүч голлоогүй учраас эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх бүрэн боломжтой гэгддэг. Гагцхүү esport, gaming сонирхол талаас эрэгтэйчүүд давамгайлж буй нь өрсөлдөөний талбарт эрэгтэйчүүд давамгайлах суурийг тавьж буй. Эмэгтэйчүүдийн хувьд gaming, esport сонирхох нь элбэг байдаг ч эрэгтэйчүүдтэй харьцуулахад мэргэжлийн түвшинд харьцангуй бага. Тийм ч учраас олны дундаас олон тамирчин төрөх магадлал өндөр байдаг зарчмаар эмэгтэйчүүдийн өрсөлдөөнийн талбар хөгжихөд нийт сонирхож, тоглож буй эмэгтэйчүүдийн тоо хангалттай бус байгаа юм. 

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу