Ням, 10 сар 24, 2021
top banner

WePlay залуу академийн багуудын дунд WePlay Academy League зохионо

DOTA2 Animajor тэмцээнээрээ олон улсад өөрсдийнхөө хүчин чадлыг тодорхой харуулсан WePlay энэ удаад CS:GO төрөлд өөрсдийн шинэ төслөө танилцууллаа. Энэхүү тэмцээн нь CS:GO топ багуудын академууд, хоёрдугаар баг, залуучуудын багийн дундах тэмцээн юм. 

Тэмцээнд 16-20 насны 4 тамирчин багтаасан багуудыг оролцуулах аж. Үүнд Na’Vi Junior, Young Ninjas, Fnatic Rising, mouz NXT, Astralis Talent, BIG Academy, VP.Prodigy, Furia Academy зэрэг багууд багтаж байна.

Шагналын сан 100,000 доллар байх бөгөөд тоглолтууд offline хувилбараар буюу LAN-аар явагдана гэдгээрээ онцлог. WePlay-ийн хувьд продакшны өвөрмөц арга барил, ганган хийц, үзэгчдийг догдлуулам тайз засал, тэмцээнийг кино мэт зохиол дунд явуулдаг зэргээрээ алдаршсан юм. Та бүхэн ч гэсэн тэдний сүүлийн жишээ AniMajor тэмцээнээр нь ямархуу хэмжээний бүтээлүүд гаргадаг гэдгийг нь анзаарсан биз ээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээн дээр ч тэд үүнийгээ давтах бөгөөд тусгай зохиолтой, уур амьсгалтай, өмөрмөц шууд дамжуулалттайгаар үзэгчдэд хүрэх юм байна. 

Академийн болон залуу багуудын хувьд үндсэн багийнхаа дэмжлэг болж явдаг бөгөөд ирээдүйн сүпэр одуудыг бэлдэж байдаг. Үүний жишээ нь Gambit Youngsters баг бөгөөд одоо тэд багийнхаа үндсэн багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж дэлхийн ноймэр нэг болоод байгаа. Мөн bit, ztr зэрэг тамирчдыг бусад багуудаас нэрлэж болно. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img