Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт

EESPORTSNEWS.MN

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт website logo transparent background

SSPONSORSHIPS, PARTNERSHIPS…

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт IMG 1562

Хятадын технологийн ByteDance компани гар утасны тоглоом хөгжүүлэгч Moonton-ыг 4 тэрбум доллараар худалдан авах болжээ. Ингэснээр гар утасны салбарт илүү анхаарах нь.

TechNomad Gaming байгууллага стартап төслөө эхлүүлж, Монголын гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг START байгууллагын портфолио компани болжээ.

PPLAYERS, TEAMS…

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт IMG 1563

Монголын META gaming байгууллага өөрийн нүүр номын хуудаснаа Сингапур мажорт оролцох боломжгүй болсон тамирчдын тухай мэдээлжээ.

  • Эхний мэдээгээр Natus Vincere багийн Iceberg, AWF нар COVID19-ийн улмаас тэмцээнийг өнжиж RAMZES666, Mag нар орлохоор болсон боловч сүүлийн шинжилгээгээр Mag COVID19 халдвар авсан нь тодорхой болж NaVi өөрсдийн хүсэлтээр Major-ийг өнжихөөр болсон байна. 
  • RAMZES666 яг одоо Москвагаас Сингапурыг зорих онгоцонд яваа бөгөөд баг нь оролцохгүй болсоныг мэдээгүй байгаа юм байна. Гэхдээ Valve зөвшөөрвөл тэр өөр багт standin хийх боломжтой. Жишээ нь Nigma-д.
  • Beastcoast багийн StingeR COVID19-ийн халдвар авсны улмаас баг нь Major-ийг өнжихөөр болж буйгаа зарлалаа. 
  • Team Nigma багийн MinD_ContRoL COVID19 халдвар авч түүнийг багийн дасгалжуулагч rmN орлохоор болжээ.
  • T1 багийн Kuku эрүүл мэндийн асуудлаас Major-ийг өнжихөөр болж Forev түүнийг орлохоор болжээ. 
  • Neon Esports багийн Natsumi Сингапурыг зорих боломжгүй болсон ба түүнийг Rappy орлохоор болжээ. 
  • Quincy Crew багийн MSS COVID19 халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон ба MiLAN түүнийг орлохоор болжээ. 
  • Team Aster багийн Borax буюу бидний мэдэхээр BoBoKa Major-т оролцох боломжгүй болж түүнийг багийн дасгалжуулагч Mad орлохоор болжээ.

OORGANIZATIONS, REGULATIONS…

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт mesa pro sereis

Монголын Электрон Спортын Холбоо энэ зуны нээлт болгож 6 дугаар сарын 19-ны өдөр PUBG Mobile MESA Pro Series тэмцээний гранд финалын арга хэмжээг зохион байгуулна гэдгээ зарлалаа. Шилдгийн шилдгүүд 6 сард Монголын esport-ийн фэнүүдийн өмнө гранд финалд тоглоно.

RRATINGS, NUMBERS…

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт Newzoo Global Cloud Gaming Market Cap Forecast March2021

Цахим спортын судалгаа хийдэг Newzoo-ээс  Global Cloud Gaming Report-ийн 3-р сарын мэдээгээ гаргажээ.  Үүлэн тоглоом нь анх удаа тэрбум долларын хэмжээг давж,  2021 онд 1.4 тэрбум долларын орлого олж, технологи, дэд бүтэц сайжирсаар байгаа тул зах зээл нь 2023 онд таван тэрбум долларын тэлэлтэй байна.

TTOURNAMENTS, LEAGUES…

MESA, TechNomad Gaming, PUBG гэх мэт IMG 1564

TechNomad Gaming байгууллага гар утасны тоглоомын Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 4.1-6.1 хүртэл зохион байгуулахаар боллоо. Нийтдээ 7 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд Mobile Legends; PUBG Mobile; Wild Rift төрлүүдийг хамруулсан National Mobile Cup S2 тэмцээн эхлэхэд бэлэн болжээ.

3-р сарын 29-ний өдөр эхлэх Funspark ULTI 2021: Asia Season 1 тэмцээнд оролцох 16 багуудын дотор нээлттэй сонгон шалгаруулалтаас гарсан манай улсын D13 Esports, Team Checkmate, Team Renewal багууд орж байна.

Энэ оны “анхны” DPC оноо цуглуулах Сингапур мажор тэмцээний Group Stage эхэлж байна. Энэ тэмцээний шагналын сан нь 500 мянган доллар.

Хятал улсын Moon Studio байгууллагаас зохион байгуулж буй Spring Trophy тэмцээнд Монгол улсын Lilgun баг 3-5 оноотой 4-р байранд бичигдэж байна. 

“PUBG Mobile Mongolia” нүүр номын хуудсан дээр дараах мэдээг гаргажээ.

PUBG Mobile Pro League – South Asia бүсийн Super Weekend эхний долоо хоногийн сүүлийн өдрийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Super Weekend 1-ийн дараах байдлаар PMCO Spring 2021: South Asia Wildcard бүсийн аварга Монгол улсын SEAL Esports баг 197 оноотой тэргүүлж байгаа бол PMGC Season0 2020 тэмцээний 3-р байрын шагналт Монгол улсын Z3us Esports баг 150 оноотой 4-р байранд жагсаж байна. Нийт 3 Super Weekend-ийн нийлбэр оноогоор эхний 16 багууд PMPL South Asia бүсийн финалд өрсөлдөх юм. Мөн эхний долоо хоногийг киллээр тэргүүлэгчдийн дунд 3 Монгол тоглогч болох zeusZYOL, SEALxB4RON, SEALxZAKEE нар багтлаа.

ESL байгууллага гар утасны төрлийн тэмцээний улирлаа зарлалаа. 4.12-нд эхлэх энэ тэмцээн нь Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүс нутгийн 80 гаруй орны баг тамирчдыг хамруулах гэнээ. Тэмцээний шагналын сан нь 650 мянган доллар.

SSTREAMING, BROADCASTING…

Хятадын  цахим спортын тэмцээнийг нэвтрүүлдэг Имба ТВ компани нь 185,000 долларын шагналын сантай Dota 2 төрлийн Imba i-League-ийг Шанхай хотод зохион байгуулна. Хятадын Dota 2 баг, түүний дотор PSG.LGD, Invictus Gaming, Royal Never Give-Up, Vici Gaming зэрэг чансаа өндөртэй багууд оролцох нь. Тэмцээн 4-р сарын 3-нд эхлэх бөгөөд ImbaTV-ийн  байранд тоглоно. Энэхүү арга хэмжээ нь Шанхай хотын Эгейн худалдааны парк, Шанхай Минхан дүүрэгт байрлах худалдааны томоохон газруудтай хамтран ажиллана. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Хятадын шууд дамжуулалтын DouYu платформ дээр онлайнаар төдийгүй, шууд үзэгчдэд зориулсан худалдааны парк дээр шууд дамжуулах болно. Dota 2 ба CS: GO esports дээр Imba TV нь өмнө нь Украйны тэмцээнийг зохион байгуулагч Starladder-тэй урт хугацааны түншлэлийн харилцаатай байжээ. 

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img