Ням, 10 сар 24, 2021
top banner

Warner Music Asia компани Esports Player League-тэй хамтран ажиллахаар боллоо

Онлайн esport-ийн тэмцээн зохион байгуулдаг Esports Player League дэлхийн хамгийн том хөгжмийн компаниудын нэг Warner Music-ийн ази дахь салбартай хамтран ажиллахаар болсон байна.

Warner Music уг хамтын ажиллагааны хүрээнд ESPL-ийн хөгжмийг хариуцан ажиллах бөгөөд платформ дээрх хөгжим, тэмцээнүүдийн үндсэн хөгжим зэрэг дээр цогцоор нь ажиллаж аж. Ингэснээр тэд өөрсдийн гэсэн тэмцээний дуу, хөгжим зэрэг оригнал бүтээгдэхүүнүүдтэй болж байгаа юм.

Warner Music Asia-ийн хувьд өмнө нь Esport-ийн салбарт ямар нэг байдлаар оролцоогүй байсан бөгөөд тэдний хувьд анхны буюу esport-д орж ирж буй мэдэгдэл болж байна. Энэ талаар Warner Music Asia-ийн энтертайнмэнт, хөгжмийн хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Darren Ho:

“Бид ESPL-тэй хамтран ажиллах болсондоо үнэхээр их догдолж байна. Хөгжмийн зах зээл болон esport-ийн зах зээл маш олон байдлаар хамтран ажиллах, үйл ажиллагаа болон зорилгын хувьд давхцах боломжтой гэж хардаг. Мөн хөгжмийн болон esport-ийн сонирхогчид сонирхлын хувьд давхцдаг гэж харж байгаа. Тиймээс тус сегментууд дээр суурилан дундын маш олон сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой” гэжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img