Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Virtus Pro Kingston Fury байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Оросын хамгийн том электрон спортын клуб Virtus Pro компьютерийн тоног төхөөрөмжийн Kingston Fury компанитай хамтран ажиллах болсоноо зарлалаа. Fury нь компьетерийн Ram, SSD хард диск болон флаш диск үйлдвэрлэдэг ба Gaming төрлийн HyperX компанийг байгуулж байсан ба энэ онд алдарт HP корпорацид худалдаад байсан юм.

Virtus Pro Kingston Fury-ээс гадна бооцооны вэб сайт Паримач, Хятадын машин үйлдвэрлэгч Haval гэх мэт брэндүүдтэй хамтардаг юм. Хамтын ажиллагааны талаар Kingston Fury компанийн маркэтингийн хэлтсийн ахлах Крайг Тилмот хэлэхдээ ” Бид Kingston Fury брэндийн шинэ загварын бүтээгдэхүүнүүдийг удахгүй гаргах гэж байгаадаа тун баяртай байна. Зүүн Европын хамгийн том электрон спортын клубтэй хамтран ажиллах болсон нь нэр төрийн хэрэг. Virtus Pro-ийн хөгжөөн дэмжигчид багаа дэмжин бидний үйл ажиллагааг дэмжинэ хэмээн итгэж байна.” гэжээ

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img