Ням, 10 сар 24, 2021
top banner

Valve-ийн 1 сая долларын уралдаан: Хэрхэн оролцох вэ? Та тэнцэх үү?

Dreamers&Nightmares нэрийн дор Valve-аас 1 сая долларын шагналтай уралдаан зарлалаа. Энэ бол CS:GO-ийн skin дизайн хийх уралдаан бөгөөд энэ 10-р сар хүртэл нээлттэй явагдахаар болжээ. Шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байгаа ба 10 сарын 21-ныг дуустал явагдана гэдгийг Valve-аас зарлав. 

Нийт 1 сая долларыг 10 ялагч хуваан хүртэх бөгөөд 10 шилдэг дизайныг ялагчаар тодруулах аж. Ялагчийг 11 сарын 21-ны өдөр зарлах бөгөөд дизайнаа бүтээхдээ заавал цоо шинээр бүтээх албагүй бөгөөд угаасаа хийгдчихсэн, байсан загвар дээр нэмэлт хийж, өөрчилж, сайжруулалт хийж дизайнаа гаргаж болох юм байна. Гол нь тоглогчдын сэтгэлийг хөдөлгөх, худалдан авах сэдлийг нь төрүүлэхүйц байх ёстой. 

Та skin-ээ бүтээх явцын талаар мэдлэггүй байж болох бөгөөд бүх заавар, материал, дүрэм зэргийг Valve тодорхой зааж өгсөн байна. Аливаа зүйлд ялагч болохын тулд хичээн зүтгэл, бэлтгэлжилт, багийн ажиллагаа хэрэгтэй байдаг тул та бүхэн эртнээс төлөвлөгөө гаргаж, хамтарч хийх хүмүүсээ сонгон, дор хаяж сар гаруйн хугацаанд сэтгэл гарган ажиллах нь зүйтэй юм. Мэдээж дэлхий даяар явагдаж байгаа тул зүгээр нэг орой сууж байгаад гаргасан материал тань 285 сая төгрөгний шагнал авахуйц байна гэдэг тун эргэлзээтэй. Тиймээс олон талаас бодож, сэтгэл гаргаж, судалгаа, хөдөлмөр шингээж яагаад болохгүй гэж. Монголоос нэг ялагч нь тодорчихвол ямар сайхан билээ. Ингээд та бүхэнд амжилт хүсье. 

Оролцохын тулд та CS:GO Workshop Workbench-ээр бүтээлээ submit хийхэд хангалттай. 

  • Түлхүүр үгс:
  • csgo

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img