Ням, 10 сар 24, 2021
top banner

Valorant тоглоом Mobile хувилбараа гаргахад бэлэн боллоо

Valorant-ийн нэг жилийн ой болж байгаатай холбогдуулан тоглоомыг хөгжүүлэгч Riot Games-ийн зүгээс шинэ гэнэтийн бэлгийг тоглогчиддоо барьлаа. Энэ нь Valorant Mobile буюу тус тоглоомын утасны хувилбар гарна гэсэн мэдээлэл байлаа.

Одоогоор тоглоом үндсэн хувилбараасаа хэр өөр байх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тоглоомын талаар нарийн мэдээлэл, нээлт хийх хугацаа зэргийг нь ч зарлаагүй байна. Гэхдээ тоглоомын продюсер болох Анна Донлон тоглоомын мобайл хувилбар болж байгааг албан ёсоор хэвлэлүүд дээр мэдээлсэн.

Тоглоомын продюсерийн зүгээс хөгжүүлэгчдийн баг маш их ярилцаж, шаардлагатай эсэх, үндсэн тоглоомоос хэр өөр байх ёстой зэргийг сайтар ярилцаж төлөвлөсөн гэдгийг онцлов. Мөн тоглоомын console хувилбарыг судалж байгаа аж. Өмнө нь мобайл хувилбарыг шийдэхээс өмнө console хувилбарыг төлөвлөж байсан ч FPS төрлийн хэрнээ тактикийн тоглоом учраас бага зэрэг хүндрэлтэй байна гэж үзжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img