Valorant улирлын тоглолтын тов зарлагдлаа.
2023 оны 6-р сарын үед VALORANT Champions Tour-ийн улирлын хоёр дахь удаагийн тоглолтыг Японд зохион байгуулна гэж мэдэгдэв. “Бид цахим спорт, түүний дотор Valorant-ийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа шинэ үзэгчдэд хүргэх зорилгоор 2023 оны VCT-ийг Япон улсад хийхээр сонгосондоо баяртай байна” гэж Riot Games бичжээ. “Өнгөрсөн 12 сарын хугацаанд Японы VALORANT коммьюнити хурдтай хөгжиж, бүхий л арга хэмжээнд шүтэн бишрэгчид нь сэтгэл хангалуун байсан. Энэ төрлийн багууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчиддээ гайхалтай тоглолт үзүүлж, тэдэнтэй ойр байх, тэднийг баярлуулахын тулд аялан тоглолт хийж байна” гэжээ.
