18.1 C
Ulaanbaatar
Ням, 4-р сар 30, 2023

UPRISE

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэ том арга хэмжээний тухай жижигхэн мэдээг аль дээр бичсэн л дээ. “Мэдээллийн томчуудын хажуугаар намайг хэн л сонсоо аж” гэж бодсон нь мэдээ маань хуучрах гол шалтгаан болчихлоо.

1. Uprise: CS:GO төрлийн тэмцээнд 34 багийн 170 гаруй тамирчид нэг сарын турш тоглон DXIII (D13) баг “Үндэсний аварга” болж, шилжин явах цом 2 сая 500 мянган төгрөгөөр шагнууллаа. Тэмцээний шагналын сан 4 сая төгрөг. Хамгийн өндөр нь, одоогоор ш дээ.

2.  “МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ХӨГЖИХ ГАРЦ” сэдвээр хэлэлцүүлэг болж Монголын анхны цахим спортын цогц платформ META-гийн үүсгэн байгуулагч Б.Хатанболд; Electronic Sports Mongolia- NewMeta-гийн үүсгэн байгуулагчдын нэг, спортын тайлбарлагч Э.Ганбаатар; Хятадын 5power багийн мэргэжлийн тоглогч KABAL буюу Б.Бат-Энх; OZEN TV-гийн үүсгэн байгуулагч, цахим спортын тайлбарлагч Б.Одбаяр нар хэлэлцүүлгийн зочдоор оролцлоо. Яах аргагүй Монголын цахим спортын анхдагч нар, бас акулууд.

3. Энэ хэлэлцүүлгийн гол сэдэв цахим спортын эко системийн талаар ярьсан нь ёстой л загатнасан газар маажна гэдэг боллоо. Үнэндээ манайд зохион байгуулагч, тамирчид тогтвортой багууд байгаа хэдий ч медиа болон ивээн тэтгэлтийн (санхүү) асуудал учир дутагдалтай байгаа нь яах аргагүй харагдаж байна.

4. Энэ арга хэмжээ цахим спортын талаар эерэг мессежийг нийгэмд өгөхөд томоохон үүрэг гүйцэтгэлээ, БАЯРЛАЛАА та бүхэнд. 

(Зүгээр нэг PC тоглоом бишээ, энэ чинь СПОРТ болчхоод байна, болчхоод байна. Дараах линкнүүд рүү ороод үзвэл…)

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here