Даваа, 1-р сар 30, 2023
Бусад

    Univision 4.0-ийн тухай

    Univision 4.0-ийн тухай CSGO-ийн талаар мэдээ оруулдаг kRo’s conner бичсэнийг оруулж байна.

    Юнивишнийнхэн ингэж нэг юм AndroidTV үйлдлийн систем рүү шилжиж байгаад хувьдаа их баяртай байна. Өмнө нь тэдний set-top box төхөөрөмж нь Android үйлдлийн системтэй байсан бол энэ удаа AndroidTV буюу ухаалаг зурагтын үйлдлийн системтэй болж байгаа юм байна. Жич: Android, AndroidTV хоёр нь суурь нэгтэй ч хоорондоо ялгаатай үйлдлийн систем шүү.

    Univision 4.0 Шинэ системтэй болж байгаа болохоор хэрэглэгчдэд шинэ set-top box санал болгож байгаа нь Хятадын SEI Robotics компаниар захиалан хийлгүүлсэн SEI800UV серийн төхөөрөмж юм байна.

    Amlogic S905X4 чипсэт бүхий Quad-core 2.0 GHz CPU-тэй, 2GB RAM-тай, 8GB агууламж бүхий энэ төхөөрөмж нь энэ 2023 онд гарч байгаа Xiaomi Box 4K (V2)-той адилхан үзүүлэлттэй бөгөөд 4K киног ч асуудалгүй гаргаж чадахаар аж.

    Харин хуучин android боксыг нь хэрэглэдэг байсан хүмүүсийн хувьд үйлдлийн системийг цаанаас нь хүчээр update хийж android->androidTV болгож байгаа нь өмнөх төхөөрөмжийн CPU, RAM зэрэг нь хүрэлцэхгүй байдалд орж нэлээн их гацаж бухимдуулж байгаа бололтой байна лээ. За тэр ч яахав.

    Одоо ингээд Univision 4.0 AndroidTV үйлдлийн системтэй болсны хамгийн том давуу тал бол Play Store дээрээс апп-ууд суулгаж болно. YouTube, Spotify, VLC, Kodi гэх мэт. Аа бас саяхан би нэг TiviMate гээд апп суулгах тухай пост оруулаад байсан, одо тэр апп-г юнивишний бокс дээрээ суулгаад, гадны суваг нтрыг ч нэмж тохируулаад үзэх боломжтой. Даанч төхөөрөмжөө захиалуулж үйлдвэрлүүлэх үедээ Netflix, Amazon-ий сертификат аваагүй болохоор Netflix, Amazon Prime хоёр апп суухгүй, суусан ч ажиллахгүй нь харамсалтай.

    Суулгаж болох апп-ууд гэснээс AndroidTV дээр ажилладаг нэлээн хөөрхөн тоглоомууд бий. Жишээ нь Beach Buggy Racing гээд хуучны Crash Team Racing-тэй яг адилхан тоглоом бий. Мөн RetroArch суулгаад хуучны SEGA, Playstation, Playstation 2 дээрх бүх тоглоомыг тоглож болно гээд л бодчих.

    Шинэ бокс нь bluetooth дэмждэг эсэхийг нь одоогоор хараахан мэдэхгүй байгаа ч бараг л дэмжиж байгаа байх. Дэмждэг байвал Xbox, PS-ийн гаруудыг холбож тоглож болно.

    Тэдний хувьд энэ Univision 4.0 систем шинэчлэлдээ багтаасан бас нэг гоё зүйл нь ТВ сувгийн audio, subtitle-ийг сольж сонгож болдог болж байгаа юм байна. Мэдээж бүх суваг сабтитл, эсвэл дуу оруулалт байхгүй ч гэлээ жишээ нь HBO-ийн киног үзэхдээ хүсвэл монгол, хүсэхгүй бол англи саб дээр нь тавиад үзэж болно гэсэн үг юм.

    Одоо харин тэд хөгжүүлсэн энэ UNIVISION (код нэр tv.omtv.univision, хувилбар 1.9.35) гэх апп-аа дан ганц зөвхөн өөрсдийн төхөөрөмждөө суусан байдгаар бус PlayStore дээр байршуулаад адил үйлдлийн системтэй бүх хүн татаад, юнивишний эрхээрээ нэвтэрдэг л болгочихмоор байна. Тэгвэл Mi Box, Nvidia Shield, Onn tv, Chromecast with GoogleTV гэх мэт сүүлийн үеийн AndroidTV бокстой хүмүүс заавал юнивишний бокс авахгүйгээр апп-г нь суулгаад л үйлчилгээг нь авдаг болно. (Voo-ийнхэн бол тэгдэг. Voo Box-гүй хүмүүс ч апп-г нь суулгаад хэрэглэж болдог. Тэр нь үнэхээр янзын гоё)

    Ямартай ч тэдний хувьд зөв зүгтээ урагшилж их том шинэчлэлтийг оруулсан байна. Та нар ч гэсэн энэ шинэ үйлдлийн системтэй нь танилцаад элдэв юм хум суулгаад туршаад үзээрэй. AndroidTV-тэй холбоотой өшөө сонирхолтой зүйлс мэдмээр уншмаар байвал доорх линкээр ороорой.

    reddit.com/r/androidtv/

    Жич: Энэ төлбөртэй нийтлэл нтр биш бөгөөд гэртээ бүр android нь ч биш бүр хуучны Zyxel боксоор Юнивишн нь хэрэглэдэг тул өөрөө яг бодитоор туршиж амжаагүй байгаа болно. Зургийг өөрсдийнх нь support сайтаас нь авав.

    esportsnews.mn kRo’s conner

    ЭХ СУРВАЛЖ:kRo's conner
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу