Даваа, 1-р сар 30, 2023
Бусад

    Unified National Championship 2023

    Unified National Championship буюу “UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-22-ны өдрүүдэд STEPPE ARENA-д эхэллээ.

    Монголын Электрон Спортын Холбоо “UNC-2023” Нэгдсэн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд Valorant төрлөөр нэгдсэн. Тус Холбоо шинэ төсөл Valorant төрлийн лигийн тэмцээний MVT нэрийн доор эхлүүлсэн билээ. Өнгөрсөн онд MVT Fall тэмцээнээ зохиож аваргаа тодруулсан тэд дараагийн MVT One: Unified Edition тэмцээнийг “UNC-2023” тугийн доор явууллаа.

    Тэмцээний урьдчилсан шат MVT One: Unified Edition тэмцээний шилдэг 4 баг

    • Renewal Gaming
    • Khunnu Esports
    • Shugden Business
    • Team Menaces багууд аваргын төлөө тоглож

    RENEWAL GAMING баг учраагаа хоёр Map-т тус бүр илүүрхснээр анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо.

    RENEWAL GAMING багийн бүрэлдэхүүн:

    • “Lexor2k” Б.Тэмүүлэн дасгалжуулаг
    • “Saku” Дашболдын Саруул
    • “Anotherrr” Болдбаатарын Тэмүүлэн
    • “Chintu” Ариунболдын Чинтулга
    • “Rina” Цолмонгийн Анир
    • VeDi Лхасүрэнгийн Эрдэмбаяр

    Дэд аварга “TEAM MENACES” багийн бүрэлдэхүүн:

    • “Ame” Амарзаяагийн Билгүүн
    • “Munkhuu2k” Бямбажавын Мөнхбат
    • “k1sl” Мягмарсүрэнгийн Чингүүн
    • “hyper” Цогтгэрэлийн Билгүүн
    • “diky” Гантулгын Амарболд
    • “ligroo” Отгонбаярын Оргил

    Өнгөрсөн оны MVT Fall тэмцээний аварга Shugden Business 3-р байрт шалгарлаа.

    Зургийг тэмцээний хуудаснаас авав.

    Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Хоёр дахь жилдээ болж буй энэхүү тэмцээнд манай улсан Хүндийг Өргөлтийн Холбоо, Байт Харвааны Холбоо, Жюү Жицүгийн Холбоо, Корнхолын Холбоо, Дугуйн Холбоо, Кэндогийн Холбоо, Дугуйт Тэшүүрийн Холбоо, Бүжгийн Спортын Холбоо, Тэргэнцэртэй Сэлмийн Холбоо, Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Электрон Спортын Холбоо, Орчин Үеийн Таван Төрөлтийн Холбоо, Тусгай Олимпын Хороо, Брейк Бүжгийн Холбоо хамтран ажиллаж байна.” гэжээ.

    Монголын спортын корпораци Холбоодын Нэгдсэн Улсын Аварга шалгаруулах тэмцээнийхээ дэргэд “Unified National NC Charity Foundation” буюу Холбоодыг дэмжих сан байгуулан ажиллаж, сангаас тэмцээнд оролцож буй 15 холбоонд 15 сая төгрөгний тусламжийг өгөхөөр болжээ. Холбоодыг Дэмжих Хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, холбоод өөрсдөө хөгжиж чадавхжиж, арга зүй, хэрэглэл материалын тусламжийг нэгдсэн системээр авдаг, тухайн спорт чанаржиж, өсвөр үе залуучууд ирээдүйгээ бэлдэхэд  хөгжихөд түлхүүц үзүүлэх зорилготой.

    Спортын холбоод тус бүртээ улсын аваргаа тодруулж, Монголын хамгийн шилдэг тамирчнаа шалгаруулдаг бол,  Монголын спортын корпорацийн гол төслүүдийн нэг болох Холбоодын Нэгдсэн Улсын Аварга шалгаруулах тэмцээнээр  хамтын үнэ цэнийг бий болгон бүх зохион байгуулалт, менежментийг оновчилж,  бүгдийг  Азийн наадмын стандартаар зохион байгуулж байна.

    Unified National championship 1-р сарын 22 хүртэл үргэлжилэх бөгөөд тэмцээний тухай мэдээллийг TV5 болон тэмцээний хуудаснаас авна уу.

    Тасалбар:

    1ш тасалбар: 20,000 төгрөг

    2+1ш тасалбар: 40,000 төгрөг

    14 хүртэлх насны хүүхэд үнэгүй орно. Тасалбарыг shoppy.mn болон steppearena.mn сайтуудаас авна.

    Unified National championship Ерөнхий ивээн тэтгэгч:

    • Steppe Link Holding

    • UNC Charity Foundation | 1XBET Mongolia

    Unified National Championship Албан ёсны онцгой эрхтэй шууд дамжуулагч:

    • TV5 Mongolia

    Ивээн тэтгэгч:

    • ODIN Tech

    • Egger хавтан, тавилгын тоноглол

    • Deutsche Welle

    Jangsu Korean Steak House

    KELME Mongolia

    Your sport, your choice, our motivation!

    Илүү ихийг мэдэхийг хүсвэл esportsnews.mn-ийг дагаарай.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу