Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Twitch хакердуулж 125GB нууц мэдээллээ алдав

Twitch тодорхой өөрчлөлтийг өөрсдөө хийж байх явцдаа алдаа гаргаж, буруу тохируулгын өөрчлөлт хийсний улмаас хакерууд компанийн серверт нэвтэрсэн гэдгийг өөрсдөө албан ёсоор зарлалаа. Twitch -ийн төлөөлөгч твиттер хуудсандаа Бид алдаа гарсан гэдгийг баталж чадна. Манай баг хэр их хэмжээний том асуудал үүссэнийг бүрэн илрүүлэхийн тулд яаралтай ажиллаж байна. Нэмэлт мэдээлэл гарсан даруйд бид олон нийтэд мэдээлэл өгөх болно хэмээжээ. Ямартай ч өөрчлөлтийн улмаас үүссэн цоорхойг хакерууд ажиглаж, ихээхэн хэмжээний мэдээлэл, дата, код, хэрэглэгчдийн мэдээлэл гээд ихээхэн нууц зүйлсийг хулгайлсан байна. 

Гэхдээ Twitch-ийн зүгээс дээрх мэдээллүүдийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрэглэгчдийн нууц үг, картын мэдээлэл зэргийг алдаагүй хэмээн зарлаад байна.

Хакерууд томоохон хэмжээний эх код руу нэвтэрч, live дамжуулалт ямар байдлаар бичигдсэн, ямар арга технологи ашиглаж байгааг бүрэн ил болгосон байна. 

Гэхдээ хакеруудын одоогоор дэлгээд байгаа мэдээллийг экспертүүд зөвхөн эхлэл гэж үзэж байгаа ба дараагийн хэсгүүдийг ил болгоно хэмээн таамаглаж байна. Эхний ил болгосон мэдээллүүд дунд хэрэглэгчдийн картын мэдээлэл, нэвтрэх мэдээллүүд байгаагүй. Гэхдээ дараагийнх дээр байж болзошгүй буюу альхэдийн хакеруудын гарт орсон байж болзошгүй гэдэг мэдээлэл тараад буй. Уг мэдээллийг Twitch-ийн зүгээс няцааж буй боловч хэрэглэгчиддээ нууц үгээ солих, давхар баталгаажуулалтаар нэвтэрдэг тохирхгоог сонгох зэрэг хувилбаруудыг санал болгож байна. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img