Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Twistzz: Тоглогчдын амралт, завсарлага бүрээр багуудад маш их өөрчлөлт орж буй нь надад таалагдахгүй байна. Учир нь тэд өөрсдийн өсөлт дэвшлээ “Restart« хийцгээж байна.

    FaZe Clan багийн тоглогч Рассел Ван Далкен буюу Twistzz BLAST Premier Fall Groups тэмцээний үеэр HLTV-ийн Striker-тай хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

    Асуулт: Танай баг өнгөрсөн улирлыг эс тооцвол бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийгээгүй цөөн хэдэн багийн нэг байлаа. Том багууд ихэнх нь өөрчлөлтийг орууллаа. Энэ талаар болон аль баг хамгийн том өөрчлөлт хийн сайжирсан гэж бодож байна?

    “Хэлэхэд хэцүү л юм… Vitality байсан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ тэдний гол асуудал тоглогчдоо биш харилцаа(communication) байсан. Тэгэхээр энэ өөрчлөлт нь тэдний асуудлыг шийдэж чадах эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ тэд илүү ур чадварлаг тоглогчтой болсон.
    G2-ийн өөрчлөлт ирээдүйд ашигтай өөрчлөлт болсон. Би хувьдаа G2 багийн удирдлагад тэдний энэ их өөрчлөлтүүд дундаас ямар ч хамаагүй нэг бүрэлдэхүүнийг нь өгөөд жаахан урт хугацааны боломж олгох байсан.

    ENCE, бид тэдэнтэй бэлтгэл хийж үзсэн. Гэхдээ нээх их зүйл өөрчлөгдөөгүй байналээ. Бүх IGL өөрийн гэсэн хэв маяг, системтэй. Харин багийн тоглолтод өөрчлөлт байхгүй хэрнээ бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байсан. ENCE яг тийм л зүйл мэдэрч байгаа…

    Зөвхөн цаг хугацаа л аль баг хамгийн сайн өөрчлөлт хийснийг харуулах байх. Энэ бүх багуудад жаахан цаг хугацаа өгөх хэрэгтэй байх…Тоглогчдын амралт, завсарлага бүрээр багуудад маш их өөрчлөлт орж буй нь надад таалагдахгүй байна. Учир нь тэд өөрсдийн өсөлт дэвшлээ “Restart« хийцгээж байна. Багийн удирдлагууд бүрэлдэхүүндээ өөрсдийн хязгаар, потенциалдаа хүрэх хугацааг нь өгөхгүй байна.«

    Twistzz: Тоглогчдын амралт, завсарлага бүрээр багуудад маш их өөрчлөлт орж буй нь надад таалагдахгүй байна. Учир нь тэд өөрсдийн өсөлт дэвшлээ "Restart" хийцгээж байна. faze
    Зургийг: HLTV.org

    Асуулт: Чи NAVI-г одоог хүртэл өөрсдийнхөө хамгийн том өрсөлдөгч гэж харж байна уу?

    “Тийм ээ, мэдээж. Бид бол [FaZe, NAVI] багаа RESTART хийгээгүй багууд шүү дээ. Бид өөрсдийн бүрэлдэхүүнүүдээ авч үлдэцгээсэн. Учир нь бид бүрэлдэхүүндээ хайртай, гэр бүл болчихсон. Тэд ч бас ингэж мэдэрч байгаа. Тийм учраас тэд болон бид гэсэн хоёр баг НОМЕР НЭГ болохын төлөө өрсөлдөх болно.«

    гэсэн ярилцлагыг HLTV-д өгчээ.

    FaZe Clan яг одоогоор BLAST Premier Fall Groups 2022 тэмцээнд оролцож буй ба “C« хэсэгт Heroic, Evil Geniuses, BIG гэсэн багуудтай хуваарьлагдан орж хэсгийн 2-р байраар Single Elimination хүснэгтэд бичигдсэн байгаа юм.

    Twistzz: Тоглогчдын амралт, завсарлага бүрээр багуудад маш их өөрчлөлт орж буй нь надад таалагдахгүй байна. Учир нь тэд өөрсдийн өсөлт дэвшлээ "Restart" хийцгээж байна. FWDGYppkVweDXH8zjomMBP
    Зургийг: HLTV.org

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу