Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

TSM FTX, $210M болон түүнийг тойрсон шуугиан

Америкийн цахим спортын TSM байгууллага FTX-ын хооронд 10 жилийн хугацаатай, 210 сая долларын үнэлгээ бүхий  “naming rights” гэрээг хийж нэр нь TSM FTX боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн цахим спортын TSM (Team SoloMid) байгууллага цахим мөнгөний гүйлгээ хийдэг FTX (Future Exchanges) байгууллагатай 10 жилийн хугацаатай, 210 сая долларын үнэлгээ бүхий  “naming rights” гэрээг үзэглэсэн нь цахим спортын түүхэнд байгаагүй өндөр тоо байлаа.

TSM FTX-ийн гэрээнд дараахь зүйлс тусгагджээ.

Энэхүү гэрээний хүрээнд 2 талын байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, PC төдийгүй mobile тоглоомын салбарт хүрээгээ тэлэх, Ази, Европ, Өмнөд Америкийн бүсэд салбараа байгуулах, TSM FTX байгууллагын ажилтанууд, багийн гишүүдэд цахим мөнгө олгох, 1 сая долларын өртөг бүхий  FTT токенуудыг худалдаанд гаргах, цахим спортынхон болон тоглогчдод боловсролын, санхүүгийн мэдлэгт чиглэсэн контент гаргана.

2009 онд байгуулагдсан TSM нь League of Legends, Valorant, Fortnite, Super Smash Bros, Rainbow Six Siege, PUBG, шатар зэрэг арав гаруй төрлүүдээр багтай, цахим спортын хувьд хамгийн нэр хүндтэй өсөж яваа байгууллага юм.

2020 оны 12 сард Forbes  сэтгүүл  цахим спортын 26 байгууллагууд, зөвлөхүүд, хөрөнгө оруулагчид, шинжээчид нартай ярилцсаны эцэст хамгийн ашиг орлого сайтай багуудыг нэрлэхдээ TSM байгууллагыг 410 сая долларын үнэлгээтэй гэж тогтоосон билээ. Энэ байгууллагын жилийн орлого нь 45 сая доллар бөгөөд, 10 сая хэрэглэгчтэй зар сурталчилгааны Blitz аппликейшнтэй хийсэн тоглолтын анализ хийх, сургалт явуулах зэргээс энэхүү орлогынхоо тал хувийг олдог.  Цахим спортын байгууллагууд томоохон байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд нэрээ өөрчлөх жишиг байдаг ч энэ удаагийн гэрээ нь өндөр үнэтэй байгаагаараа онцлог юм.

2013 онд энэ байгууллага Qualcomm-тэй хамтарч нэрээ TSM Snapdragon гэж өөрчилж байсан түүхтэй.

Харин Хонконгоос гаралтай, цахим мөнгөний гүйлгээ нь гадаад улсуудад ихэнхидээ явагддаг FTX нь 2019 онд үүссэн, одоо 20 тэрбум доллар босгохоор ажиллаж байгаа юм байна. АНУ-д сүүлийн үед ихэд нэрд гарч байгаа FTX  нь энэ оны  3-р сард Miami Heat мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн нэрийг эзэмших эрхийг 19 жилийн хугацаатай авч 135 сая долларын гэрээ хийсэн. “FTX дөнгөж саяхан Miami Heat багийг авсан, одоо мөн цахим спорт руу орж байгаа нь байгууллагуудын үнийг хөөргөдөж магад” гэж Excel Esports Management байгууллагын бизнесс хариуцсан салбарын дарга Эмило Колинс ярилцлагадаа дурджээ.  

Хэдийгээр энэхүү гэрээ нь цахим спортын байгууллагууд, тамирчид, крипто мөнгөний салбарт маш их шуугиан тарьж байгаа ч тоглоом хөгжүүлэгч Riot Games өөрийн хөгжүүлсэн League of Legends, Valorant төрлийн лигийн тэмцээнд TSM багийн өмсгөл дээр TSM FTX логог байршуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.

Riot Games нь Тоглоом хөгжүүлэгчийн хувьд цахим мөнгө, мөрийтэй тоглоом, садуур самууныг сурталчлах, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллахаас татгалзах эрхтэй юм байна.

TSM FTX, $210M болон түүнийг тойрсон шуугиан Riot Games Four Esports One Year 2020 750x375 1
Credit: Riot Games

Гэтэл TSM-ийн үүсгэн байгуулагч Анди “Reginald” Динх “FTX манай багийн (LOL, Valorant багийн) тамирчдыг ивээн тэтгэж, online болон бусад шууд арга хэмжээнүүд, контентийн хувьд ч ивээн тэтгэсээр байх болно. Эдгээр арга хэмжээ нь Roit-ийн лигийн нэвтрүүлгүүдээс илүү олонд танигдсан байдаг” гэж ярилаа.

Цахим спорт, видео тоглоомын салбар цахим мөнгөтэй хамтраад бас нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ тухай жишээнүүд ч олноор гарах боллоо.

TSM FTX, $210M болон түүнийг тойрсон шуугиан TSM 768x432 1
Credit: TSM FTX

Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Dignitas байгууллага цахим банк QNTMPAY-тай хамтран ажиллахаар болсон, G2 байгууллага NFT (non-fungible tokens) гаргадаг Bondly платформтой хамтран ажиллахаар болсон, Twitch талбар дээр байдаг зарим нэр бүхий streamer-үүдтэй цахим мөнгөөр гүйлгээ хийдэг бооцоот сайтууд хамтран ажиллаж эхлээд байна. Мөн энэ оны эхээр биткойны Lighting Network-оос зарим тоглогчид тоглолтын урамшууллаа биткойноор авдаг болсон.

TSM FTX болон Riot Games-ийн хооронд үүсч байгаа энэ асуудал нь бидний өмнө дараах асуултуудыг тавьж байна.

  • Цахим спортын байгууллагууд нь ивээн тэтгэлт хамтын ажиллагааны хувьд тоглоом хөгжүүлэгчээс хамааралтай байх хэрэг үү?
  • Цахим мөнгө ирээдүйд улам л хүчээ авах өнөөгийн нөхцөлд энэ мэт хаалт тавьсаар байх уу?
  • Нөгөө талаас тухайн цахим мөнгө эсвэл токен нь одоогийн зах зээлийн үнэлгээнээс бага үнэлгээтай болвол яах вэ?
  • Цахим мөнгөний ирээдүйн баталгаа хаана байна вэ?
  • Цахим спортын байгууллагуудын хувьд гэрээ байгуулахдаа гуравдагч этгээдээс хамааралтай байх уу?
  • Үнэт цаасны зах зээлд хувьцаагаа гаргаж байгаа цахим спортын баг, цахим мөнгөөр үнэлэгдэж байгаа багуудын хооронд ямар ялгаа гарах вэ?
  • Цаашид үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин ямар байх вэ?

Манай улсын хувьд бусад орнуудаас дутахгүй өөрсдийн гэсэн түүхийг бичсээр яваа билээ. Банкны салбарт тэргүүлэгч болж яваа, Монголын анхны цахим мөнгийг гаргасан Ард санхүүгийн байгууллага цахим спортын байгууллагуудыг дэмжсээр ирсэн сайхан түүх бас байнаа. MESA (Mongolian Electronic Sports Association)-аас зохион байгуулсан CS:GO; Dota 2; PUBG mobile төрлийн лигийн тэмцээнийг ивээн тэтгэж, PUBG mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл цомыг эх орондоо авчирсан ZEUS esports багийг мөн ивээн тэтгэж байна.

Цахим спорт, цахим мөнгө нь ирээдүйд ч хамтдаа байх болно гэдэгт БИ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img