Ням, 10 сар 24, 2021
top banner

TSM-ийн 210 сая долларын хамтрал дээр асуудалтай байгаа FTX компани LCS-тэй гэрээ хийлээ

Team Solomid багтай 210 сая долларын нэр эзэмших гэрээ хийж, тус багийн нэрийг TSM FTX болгохоор болсон билээ. Энэхүү гэрээ нь испортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий гэрээ болж энэ жилийн гол сэдвүүдийн нэг болоод байсан билээ.

Гэвч Riot Games-ийн зүгээс албан ёсны тэмцээнүүдэд оролцож буй баг аливаа брэндийн нэрийг оруулж болохгүй гэдэг журмын дагуу тус хэлэлцээр асуудалтай болгоод байгаа юм. Харин TSM-ийн өөрсдийн брэндинг болон сошиал медиа зэрэг олон нийтэд харагдах хэрэгслүүд дээр нэрээ альхэдийн TSM FTX болгоод байгаа. Тийм ч учраас TSM баг LCS-д оролцохдоо одоо хүртэл хуучин нэр болох TSM-ээр оролцсоор байгаа юм.

Харин саяхан FTX криптовалютын компанийн зүгээс дахин нэг хүчтэй хамтын ажиллагааг зарлаж, LCS-тэй 7 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. LCS тэмцээн нь Riot Games-ийн журмын дагуу тэмцээндээ FTX гэсэн нэрийг TSM-ээс хориод байгаа ч ийнхүү LCS өөрсдөө FTX-тэй 7 жилийн өндөр үнэ бүхий гэрээг хийж байна.

LCS-ийн дурдаж буйгаар FTX-тэй хийсэн гэрээнд LCS-ийн брэндинг оролцсон бүхий л брэнд, дизайны өгөгдлүүд, график, шууд дамжуулалтын дүрс дээр, цаашлаад Player net worht, gold xp зэргийг FTX эзэмших аж. Мөн тэмцээний Most Improved Player Award-ийг шинээр бий болгож FTX-ийн нэрэмжит болгоно гэжээ.

Одоогоор үнийн дүнг олон нийтэд зарлаагүй ч хийгдсэн тохироог харвал TSM-тэй хийсэн гэрээний хэмжээнд дүйцэхүйц мөнгөн дүн байх боломжтой.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img