Баасан, 8 сар 19, 2022
Бусад

    TSM-ийн гүйцэтгэх захирал Энди Дин 75 мянган доллараар торгуулжээ.

    TSM бол цахим спортын байгууллагуудын дунд анхны гэж тооцогддог билээ. Байгууллагын хувьд League of Legends, Valorant төрлүүдээр дэлхийд дээгүүрт бичигддэг. 

    ‘Гүйцэтгэх захирал (CEO) Энди Дин (Andy ‘Reginald’ Dinh)  контент бүтээгчид болон ажилтнуудаа хэл амаар доромжилсон, ажлын байранд бусдыг үл хүндэлж дээрэлхсэн’ гэх гомдлын дагуу шалгасны дараа Riot Games түүнийг хоёр жилийн турш тэнсэн харгалзах сахилгын хариуцлага оноож, байгууллагат нь 75,000 долларын торгууль ногдуулсан гэдгээ мэдэгдэв. Forbes-ийн мэдээлснээр, энэ нь Riot-ийн зүгээс тоглогч эсвэл удирдах албан тушаалтны буруутай үйлдлийн төлөө өгдөг торгуулийн дээд хэмжээнээс гурав дахин их юм.

    TSMFTX нь League of Legends Championship Series буюу лигийн бүрэлдэхүүний хэсэг бөгөөд “тамирчид, ажилтануудад дарамт шахалт үзүүлэх, хараалын үг хэллэг, бусдыг үзэн ядсан үг хэллэг”-ийг хориглосон Riot Games-ийн гэрээг дагаж мөрдөх ёстой.

    TSM

    Сахилгын арга хэмжээний 2 жилийн хугацаанд багийн тамирчид, ажилтнууд  нэрээ нууцлан гүйцэтгэх захирлынхаа гаргаж буй аливаа зан үйлдлийн талаар мэдээлэл өгөх боломжтой.

    Шалгалтын үр дагавар нь байгууллагын бүх тоглогчид болон ажилтнуудад ашиг тусаа өгч, тэдний хувьд ажлын байранд тогтвортой байхад нөлөө үзүүлнэ. Бид Riot энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авч байгаад баяртай байна.“гэж LCS Тоглогчдын Холбооны мэдэгдэлд дурджээ. 

    TSM нь 2009 онд байгуулагдаж, лигийн бүрэлдэхүүнд  2013 оны хавар орсон. LCS-ийн бүрэлдэхүүнд 9 жил байхдаа 7 удаа аваргалж байжээ. Forbes энэ жил тус байгууллагыг 540 сая доллараар үнэлсэн билээ. 

    TSM
    Credit: TSM FTX

    Өдгөө 30 настай, League of Legends төрлийн мэргэжлийн тоглогч, TSM-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Энди ‘Региналд’ Дин сахилгын арга хэмжээнээс гадна “comprehensive sensitivity training” хэмээх сургалтанд хамрагдана. Харин түүний торгуулийн 75,000 долларын торгуулийг Riot сэтгэцийн эрүүл мэндийн талаар ажилладаг байгууллагад хандивлана. 

    Эх сурвалж: thegamer.com

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу