Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    TORONTOTOKYO: Collapse TI10-ийн MVP нь байсан.

    🇷🇺Team Spirit багийн Midlaner Александр Хертек буюу 🇷🇺TORONTOTOKYO саяхан болж өнгөрсөн PGL Major Arlington болон өнгөрсөн The International тэмцээний тухай, мөн бас бус зүйлсийн талаар ярилцлага өгчээ.

    TORONTOTOKYO: Collapse TI10-ийн MVP нь байсан. image 1

    PGL Major Arlington тэмцээний үр дүнгийн талаар:
    “🇷🇺Virtus.pro (Outsiders)-ийг буулган авсны дараачаар, би хожих эсвэл хожигдох талаар бодохоо больсон. Зүгээр л маргааш өглөө босоод хожих, хожигдох хамаарахгүй зүгээр л тоглох болно гэж бодсон. Гэхдээ тэмцээнд аль болох удаан үлдэж, цааш шалгарахын төлөө тоглох болно гэж бодсон. Өрөөнөөс гарах бүртээ л ийм зүйлийг бодож байсан даа. Ингэж бодож гарчихаад маргааш нь хүртэл яг энэ бодолтойгоо өрөөнөөсөө гаран тоглосоор байсан.«

    TORONTOTOKYO: Collapse TI10-ийн MVP нь байсан. August 14 2022 STEFAN PETRESCU @satori studio PGL Dota2 Major Arlington TX GRAND FINAL SAT9689 2
    Зургийг: PGL

    PGL Major Arlington тэмцээний зохион байгуулалтын тухай:
    “Би энэ Major дээр юу дутуу байсан гэж мэдэрсэн гээч? Бид тэмцээнд түрүүлэх үед тэнд баярын салют, утаа, шаар гэх мэт зүйлс байгаагүй. Үнэхээр бага зэрэг л байсан. Ганц хоёр зүйл л чимээ гаргах шиг болсон. Зохион байгуулагч иймхэн зүйл дээр хүртэл мөнгөө хэмнэсэн байсан. Би гайхсан шүү.«

    The International 10 тэмцээний үеэрх Collapse-ийн талаар:
    “Collapse The International 10-ийн шилдэг тоглогч (MVP) нь байсан. Гэхдээ энэ нээх хамаагүй л дээ. Учир нь баг хожих нь гол зүйл. Мэдээж багийн чинь хэн нэгэн үнэхээр бишрэм сайн тоглож байвал гоё шүү дээ.«

    TORONTOTOKYO: Collapse TI10-ийн MVP нь байсан. 51600685519 7896b7a8e1 k
    Зургийг: Valve

    Team Spirit багийнхаа тухай:
    “Team Spirit бол хамгийн шилдэг баг [байгууллага]. Би өөр тоглогчидтой багийнх нь тухай ярилцаж үзээд би маш их ялгааг мэдэрсэн.«

    TORONTOTOKYO: Collapse TI10-ийн MVP нь байсан. image
    Зургийг: Twitter / Team Spirit
    • Түлхүүр үгс:
    • Dota2

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу