Бямба, 10 сар 23, 2021
top banner

Tiger Монгол тамирчдаас гэрээгээ цуцаллаа

Хятадын топ группуудын нэг Sina корпорацийн охин компани Tiger брокерийн эзэмшлийн нэр дор байгуулагдсан Tiger CS:GO баг манай Монголын тамирчдаас гэрээгээ цуцалсан байна. Жилийн өмнө August багаас Tiger нэрийн дор тоглохоор болж байсан Монгол залуучууд маань ийнхүү цаашид тус organization-тэй хамтран ажиллахааргүй болсон бөгөөд цаашид шинэ нэрийн дор тоглох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар багийн ахлагч Dobu HLTV.org сайтад ярилцлага өгсөн бөгөөд одоогоор шинэ байгууллага, ивээн тэтгэгч хайж байгаа талаараа дурдсан байна.

“Tiger багийн нэрийн дор тоглоод нэг жилийг үджээ. Бид энэ хугацаанд маш олон амжилт гаргаж, азийн топ багуудын нэг гэдгээ баталж чадсан. Одоо бидний зорилт бол азийн ноймер нэг гэсэн байр суурийг бүрэн эзэлж, илүү хүчтэй баг болж дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх юм. Харамсалтай нь бидний Tiger-тэй өнгөрүүлсэн аялал энд хүрээд дуусч байна. Бид одоо олон улсын тавцанд өрсөлдөхөд туслан хамтран ажиллах шинэ байгууллага хайж байгаа. Хэрвээ хамтарч ажиллахыг сонирхож байвал dobu1337@gmail.com хаягаар бидэнтэй холбогдож болно. Мөн биднийг үргэлж дэмжиж байдаг фэнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.”

Tiger багийн хувьд өнгөрсөн онд уг нэрийн дор азийн аварга цол хүртэж, RMR Series-д маш өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Түүний дараа багийн ахлагч erkaSt NG Esports баг руу орсоноор багийн хувьд том өөрчлөлт болсон юм. Улмаар ncl мөн багийг орхиж, rate cool4st нарыг тэднийг орлож байсан ба сүүлд Neuz cool4st-ийн оронд үндсэн бүрэлдэхүүнд орж ирээд байсан билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img