Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Tiger баг 2020 оны азийн аваргын цомоо хүлээн авлаа

2016 онд IEM Taipei тэмцээнд The MongolZ баг аваргалсанаар Монгол улс анх удаагаа CS:GO төрөлд азийн аваргатай болсон юм. Түүнээс хойш 4 жилийн дараа буюу өнгөрсөн оны хавар Tiger баг RMR Series тэмцээний эхний цуврал болох ESL One: Road to Rio тэмцээнд аваргалж азийн аварга цолыг хүртсэн билээ. Ийнхүү Монгол улс CS:GO төрөлд хоёр удаа азийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнд аваргалсан юм.

Тэгвэл тэрхүү тэмцээний аваргын цомыг Tiger баг өнөөдөр гардан авчээ. RMR Series тэмцээнүүд цар тахлын нөхцөл байдлаас хамааран онлайнаар зохиогдсон учраас ийнхүү тэмцээний шагнал ч гэсэн хоцорч ирж буй нь энэ аж.

Tiger багийн нэр дор тоглож байсан Монгол залуусын хувьд саяхан Хятадын Tiger байгууллагын нэрийн дор тоглохооргүй болсон билээ. Тухайн азийн аварга авч байсан бүрэлдэхүүнээс erkast NG Esport багт, ncl чөлөөт агэнт байдалтай буюу баггүй, бусад гурван тоглогч болох nin9, dobu, kabal нарын хувьд саяхныг болтол Tiger нэрийн дор тоглож байгаад одоо спонсор буюу шинэ байгууллагатай хамтарч ажиллахаар хүлээлтийн байдалтай байгаа юм. Багийг ахалж буй dobu-ийн хувьд hltv-д өгсөн яриандаа баг шинэ нэрийн дор тоглохоор боломжуудыг эрэлхийж байгаа, хамтарч ажиллах хүмүүс, байгууллагууд байвал холбогдоход нээлттэй гэдгийг дурдаад байсан билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img