Мягмар, 12 сар 7, 2021
top banner

TI10 тэмцээнд оролцсон хэсэг тамирчид Румын улсад гацжээ

TI10 тэмцээн өндөрлөөд олон хоногийг үдээд байгаа билээ. Team Spirit багийн сенсацийг дэлхий даяар ярьж байх үед TI10 тэмцээнд оролцсон зарим багууд одоог болтол Румынаас явж чадаагүй гацсан байдалтай байна.

Энэ бол тухайн тэмцээнд оролцсон Филиппин тамирчид бөгөөд Abed, Kuku, DJ, Raven нар байгаа ба хэсэг арын албаны Филиппинчууд багтаж байна. Учир нь Филиппин улс Румын улсыг улаан жагсаалтандаа оруулж цар тахлын эрсдэлтэй бүс хэмээн үзээд байгаа. Тиймээс тамирчид улс руугаа нэвтрэх боломжгүй болоод байгаа ба Румыны Бухарэст хотод байсан хэвээр байна. Гэвч одоогоор засгийн газрынх нь уг хориг хэзээ дуусах нь тодорхойгүй бөгөөд тамирчдад туслах, асуудлыг нь шийдэж өгөх хүмүүс гарч ирээгүй ажээ. Тиймээс тоглогчид хүлээлтийн байдалд орж хүний нутагт гацсан байна. 

Ингээд тус гацсан хүмүүс асуудлаа шийдүүлэхээр твиттерээр шууд тусламж хүссэн жиргээг олон нийтэд хүргэсэн ба үүний дараа асуудлууд бага багаар шийдэгдэж эхэлжээ. Тэдэнд Берлин хот дахь Филиппины элчин болон Унгар дахь элчин тус тус дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Ингэснээр ямартай ч Kuku эх нутагтаа өнөөдөр газардсан бол Fnatic багийнхан элчин сайдын яамтайгаа холбогдож чаджээ. Харин үлдсэн тамирчид болон арын албаныхан одоог болтол Румын улсад байсан хэвээр байгаа бөгөөд хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

TI10 тэмцээнд оролцсон хэсэг тамирчид Румын улсад гацжээ Dota2 FilipinoDota2Players Romania Philippines Update

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img