Мягмар, 12 сар 7, 2021
top banner

TI10-д оролцсон Филиппин тамирчид нутаг буцаж чадлаа

The International 10 тэмцээн өндөрлөөд бараг нэг сарын хугацааг үджээ. Үүнээс хойш CS:GO Major эхлээд бүрэн дуусч, LoL Worlds-ийн ялагч мөн тодорсон билээ. Гэтэл өдийг хүртэл TI10 тэмцээнд оролцогч зарим тамирчид Румыны Бухарест хотоос гэртээ харьж чадаагүй байсан юм. 

Өмнө бид Филиппин улсын тамирчид Румын улсын улаан бүс болсонтой холбоотойгоор нутагтаа очиж чадахгүй байгаа талаар өгүүлсэн. Тэдэнд тэмцээн зохион байгуулагчдын зүгээс болон хоёр талын улсын засгийн газраас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй, тамирчид арга бараад байсан. Твиттерээр олон нийтэд үүнийгээ зарласны дараа элчин сайдын яамнаас нь дэмжлэгүүд ирсэн бөгөөд Kuku ядаж гэртээ харьж чадсан. Харин үлдсэн тоглогчдын хувьд өдийг болтол гэртээ харьж чадаагүй байсан бөгөөд өчигдөрхөн л Филиппин улсдаа харьж чаджээ. 

Үүнд EG багийн Abed, Fnatic багийн DJ болон Raven, арын албаны хүмүүс багтаж байв. Ийнхүү тэд гэртээ харих ёстой байсан хугацаанаас 22 хоног хоцорч нутагтаа эргэн ирлээ. Одоо тэд 22 хоног Румынд түгжигдсэний дараа нутагдаа 14 хоног дахин тусгаарлагдах болоод байгаа юм. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img