Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид

    TI 11- д оролцож байгаа баг, тамирчдаас гадна оролцох боломжгүй тамирчдын талаар бичсэн мэдээллийг gosugamers.net-ээс товчлон орчуулав.

    Syed Sumail ‘SumaiL’ Hassan

    SumaiL 15 настайдаа Evil Geniuses баг орсоноор карьераа эхлүүлжээ. 

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид 4b035b1f64e6d2b4b36a7fc5d4a77bf3b90a63b397277b9f2af768542d
    • Тэр жилдээ л The International-д түрүүлж, таван жилийн турш Хойд Америкийн ‘Хаан’ гэгдэн, амжилтын шатаар тасралтгүй өгсөж, алдар нэр нь өсөж, олон цом, амжилтууд түүнтэй хамт байв. 
    • TI9-ийн дараа EG-г орхисон нь түүний карьерийн шат уруудаж эхэлсэн гэхэд болно. Тэрээр Quincy Crew-д элссэн боловч гэрээтэй холбоотой гэх асуудлаар дөрвөн сар завсарласан.
    • 2020 оны эхээр OG-д элссэн боловч цар тахлын үед Европт багт тоглоход ping-ийн асуудлаас болж бас л бүтэлгүйтэв. 
    • Team Liquid багт ‘Boxi’ оронд тоглож байгаад, TI-ийн хошой аварга OG-д нэгдэж, TI10-д тоглох эрхээ авч байсан.
    • 2021-22 оны Dota Pro Circuit-ийн үеэр Team Secret-д хэсэг тоглоод, Nigma Galaxy багт орсон боловч Баруун Европын бүсийн шалгаруулалтад Team Secret багт ялагдал хүлээснээр TI 11- д орох боломжоо алдав. 

    Yazied ‘YapzOr’ Jaradat

    YapzOr маань долдугаар сард эрүүл мэндийн байдлаас болж Team Secret багаас гарч байгааг зарлажээ. 

    TI 11- д
    Image: gosugamers.net
    • Сүүлийн таван жилийн турш тэрээр Team Secret-ийн нэг тулгуур багана байсан. Dota Pro Circuit-ийг эхлүүлсэн ч зургаан долоо хоног үргэлжлэх лигийн эхний цувралд тоглоод аргагүйн эрхэнд зогсоох шаардлагатай болжээ. 
    • Шүтэн бишрэгчид нь Рубик-Бурхан гэж хочилдог ‘YapzOr’ нь арав гаруй тэмцээний тэргүүн байрууд, Major тэмцээний 5 цом, The International 10 тэмцээнд 3-р байрны шагналуудыг хүртэж байв.

    Topias Miikka ‘Topson’ Taavitsainen

    Topson – хамгийн шилдэг mid-lane тоглогч The International 2021 тэмцээний дуусгаад ‘дараа жилийн TI 11- д орохгүй, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх’-өө мэдэгдэв. 

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид 657b2283751fb32fd8eebe237d7cb13dd9523314355b08ec3adf0a903e
    • TI8-аас өмнө тэдний багийн хоёр гишүүн өөр баг руу явах болсон нь түүний хувьд шилдэг байж, багаа босгох том шалгуур өмнө нь гарч ирлээ. Өрсөлдөөний туршлага багатай, том тайзан дээр анхлан гарч ирсэн түүнийг TI-д түрүүлнэ гэж хэн ч  төсөөлөөгүй билээ. Major тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр анхны аваргын цом Aegis of Champions-ийг OG-тэй хамт авсан.
    • Тэрээр TI9-д илүү хүчирхэг болж, багийнхаа хамтаар ахин нэг удаа цомыг өргөсөн юм.

    Daryl ‘iceiceice’ Xiang

    iceiceice бол ЗӨА-ийн бүсийн өндөр зэрэглэлийн тамирчин, 2011 онд Scythe Gaming-тэй тоглож эхэлсэн. 2011 оны 3-р сард FXOpen e-Sports-д элссэн бөгөөд удалгүй багаа орхисон.

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид 81ce1d14ee24bdd4617d60ce3c4a960c7d2a7278a16a19a996c8059842
    Image: gosugamers.net
    • 2011 онд Scythe Gaming-тай хамт TI 2-т  тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн.
    • 2013 онд Zenith багт элсэж, TI 3-т зургадугаар байр эзэлсэн. Тун удалгүй баг нь таржээ.
    • 2014 онд DK багт орсоны дараа TI 4-т дөрөвдүгээр байрт шалгарсан. 
    • 2015 онд ViCi Gaming-тэй хамт TI 5-д дөрөвдүгээр байр эзэлсэн. 
    • 2016 онд EHOME-тэй хамт wild card-аас шалгарч TI 6-д тав, зургаадугаар байр эзэллээ.
    • Тэрээр The International 7-г өнжсөн ч 
    • 2018 онд Mineski-тэй хамт TI 8
    • 2019 онд Fnatic-тай хамт TI 9
    • 2020 оны Evil Geniuses-тай хамт The International 10-ын тайзан дээр эргэн иржээ. 

    The International-д найман багийн нэр доор найман удаа оролцсоноороо онцлог.  

    Ren ‘old eLeVeN’  Yangwei 

    old eLeVeN 2013 оноос Dota тоглож эхэлсэн ч EHOME-д элссэн даруйдаа International Circuit тэмцээнээс танигдаж эхэлсэн. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Vici Gaming-ийн ноёрхлыг тогтооход гол хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг гэж үздэг.

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид a86b6e5d21fe2e0f2eccfc4a254a58ad111c2fd5d3088be2170bc079c4
    Image: gosugamers.net
    • Тэрээр The International 10 тэмцээнд 6-р байр эзэлсэнийхээ дараа ViCi Gaming-ээс гарсан.
    • Xtreme Gaming-тэй гэрээ байгуулж, энэ жил оролцсон бүх тэмцээндээ эхний гуравт орсон, тэр дундаа DPC-ийн эхний тэмцээнд 1-р дивизион руу дэвшиж, хавар, зуны улирлын тоглолтод хоёр, гуравдугаар байрт шалгарсан. 
    • Арлингтон Major-т шалгарсан ч COVID-ийн нөхцөл байдал, визний асуудлаас болж оролцоогүй, нэрмээс болж бүсийн шалгаруулалтад  Royal Never Give Up багт 3:0-ээр, (Last Chance Qualifier)-ийн үеэр Team Liquid-д 2:0-ээр хожигдсон нь TI 11- д оролцох найдварыг бүр мөсөн тасалжээ.

    Zhang ‘Eurus/Paparazi’ Chengjun

    Eurus/Paparazi 2015 онд карьераа эхлүүлсэн тэрээр Invictus Gaming байгууллагад хоёр улирал тоглосны дараа 2017 онд Vici Gaming-д элсэж, Хятадын шилдэг carry тоглогч болжээ.

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид cdf4781aba753ffbdb910ae5f58004e65ba50edf163d0fb3f9114896be
    Image: gosugamers.net
    • 2018-2019 оны улиралд Dota Pro Circuit тэмцээнд гурван удаа түрүүлж, Vici Gaming багийг элит статустай болоход тусалсан.
    • 2017, 2018 онд DAC бие даасан тэмцээнд хоёр удаа түрүүлж, алдарт mid laner тоглогчид Syed Sumail ‘SumaiL’ Hassan; Amer ‘Miracle’ Al-Barkawi; Song ‘Sccc’ Chun нарыг хожиж, түүний хувийн ур чадвар DOTA-гийнхний анхаарлыг татсан.  
    • Харамсалтай нь энэ жил Xtreme Gaming багт хуучны анд eLeVeN-тэй тоглосон нь түүнийг TI 11- д үзэгчийн суудалд хүргэжээ. 

    Zhou ‘Emo’ Yi 

    Emo нь TI10-ын mid laner байрлалын хамгийн залуу тоглогчдын нэг байв. 

    TI 11- д хамгийн их үгүйлэгдэх тамирчид 45c1c2d30d9c3fe716ba721dc3de6bc1c9df900da22e0c0b4c2d10cfc6
    Image: gosugamers.net
    • 17 настайдаа iG.Vitality-д элсэж зургаан сар хүрэхгүй хугацаанд 2018 оны есдүгээр сард үндсэн багт орсон. Гурван жилийн хугацаанд жирийн нэг тоглогчоос  мэргэжлийн mid laner тоглогч болтлоо өсөн дэвшсэн.  
    • TI10 тэмцээнд тэрээр 4-р байр эзэлсэн боловч энэ жил баг нь шат дараалан унаж, бүсийн сонгон шалгаруулалтад 4-р байрт орсоноор TI 11- д орох боломжоо алджээ.

    TI 11- д хэрэгтэй мэдээллийг esportsnews.mn-ээс аваарай.

    Сингапурт болох The International 2022-т дэлхийн шилдэг 30 баг 4 долоо хоногийн дараалан Aegis of Champions төлөө өрсөлдөнө. 

    TI11 нь 10-р сарын 8-наас офлайн/LAN хэлбэрээр Last chance qualifier шатнаас эхэлж 10-р сарын 30-нд аваргын төлөөх тоглолтуудаар өндөрлөнө.

    2022 оны 1-р сарын 22-нд Valve-ийн зүгээс “бүс тус бүрийн сонгон шалгаруулалтын хоёр, гуравдугаар байрын багууд The International үндсэн тэмцээний өмнө Last chance qualifier өрсөлдөн шалгарсан 2 баг нь  TI-д орох боломжтой болно. Ингэснээр багуудын тоог 18-аас 20 болгон өргөжүүлнэ” гэж зарласан. 

    ЭХ СУРВАЛЖ:gosugamers.net, pandoradota2
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу