Ням, 11 сар 27, 2022
Бусад

    The*gameHERs байгууллагын тухайд

    the*gameHERs нь эмэгтэй тоглогчид, стриймерүүдийн хувьд олон талт, бүгдийг хамарсан, тэгш эрхийг хангасан, тэднийг цахим орчинд дэлхийн аль ч өнцгөөс нэгтгэсэн байгууллага.

    Харин esport-ийн хувьд бусад спортыг бодвол атлетик чанар шаардаагүй, биеийн хурд хүч голлоогүй учраас эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх бүрэн боломжтой гэгддэг. Гагцхүү esport, gaming сонирхол талаас эрэгтэйчүүд давамгайлж буй нь өрсөлдөөний талбарт эрэгтэйчүүд давамгайлах суурийг тавьж буй. Эмэгтэйчүүдийн хувьд gaming, esport сонирхох нь элбэг байдаг ч эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй бага. Тийм ч учраас олны дундаас олон тамирчин төрөх магадлал өндөр байдаг зарчмаар эмэгтэйчүүдийн өрсөлдөөнийн талбар хөгжихөд нийт сонирхож, тоглож буй эмэгтэйчүүдийн тоо хангалттай бус байгаа юм.

    Нийт тоглогчдын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг зах зээлийг илүү сайн ойлгохын тулд мянга мянган эмэгтэй тоглоомчдын дунд санал асуулга явуулж, судалгаа хийж, томоохон арга хэмжээнүүдэд оролсоны дараа охид эмэгтэйчүүдийг нэгтгэсэн сүлжээ зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авчээ. Үүсгэн байгуулагчид нь Лаура Дойч, Ребекка Диксон, Верта Малони, Хизер Оуида. 

    Гурав нь шинэ ээж аавуудад зориулсан Mommybites нэртэй олон нийтийн сүлжээг хөгжүүлдэг байсан бол, хоёр нь видео тоглоомын салбартай нэлээд дээрээс холбогдож, Ребекка Диксоны гэр бүл тоглоомын болон цахим спортын бизнес эрхэлдэг,  Team Envy хэмээх цахим спортын франчайзын эзэмшигч, Envy Gaming байгууллагын нэгээхэн хэсгийг эзэмшдэг. Харин Хизер Оуида нь хүүхдийн бүтээлийн зохиогчийн эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг Kidtagious Entertainment-д ажилладаг байсан. 

    Верта Малони нь бизнесийн олон талт байдал, тэгш оролцооны чиглэлээр 25 жилийн туршлагатай хүн.

    Салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэхийг эрхэм зорилгоо болгон the*gameHERs вэб сайт 2020 оны 3-р сард нээлтээ хийсэн. 

    Гарааны бизнес бүрт тулгардаг бэршээл нь хүний ​​нөөцийн болон санхүүгийн асуудал байлаа. Үүсгэн байгуулагчид тоглоом, цахим спортын салбарт эмэгтэйчүүдийн үүрэг, дуу хоолой, дүр төрх, хүч чадлыг нэмэгдүүлэх, контент хийх, өөрийн гэсэн хотлыг бий болгох, бие биенээ дэмжих, улам хүчирхэг болохын тулд олон нийтэд зориулсан апп бий болгох шаардлагатай байв. Тоглоомын тэргүүлэгч үйлдвэрлэгч Riot Games-ээс хөрөнгө оруулалт авч, стартапын 975,000 долларын хөрөнгөөс гадна 1.2 сая доллар босгожээ.

    Тун удалгүй эмэгтэйчүүдийг дэмжих, алдаршуулах, тэдний хийж буй бүхнийг олонд таниулах зорилготой the*gameHERs Awards-ыг зарлалаа.

    Анхны the*gameHERs Awards-ыг 2020 оны 11-р сард эхлүүлж, 600 гаруй бүсгүйчүүд нэр дэвшинулсын хэмжээнд 70,000 санал авч, шагнал гардуулалтыг шууд дамжуулалтаар 10,6 сая гаруй хүн үзсэн байна.

    2021 онд 5,000 гаруй эмэгтэйг цахим спорт, тоглоом хөгжүүлэлт, контент бүтээх, буяны үйлс, маркетинг, өсөж буй оддын ангилалд, мөн коллежийн түвшинд нэр дэвшүүлж, шилдэгүүдээ шалгаруулжээ. Нийт нэр дэвшигчдийн дунд 38 ялагчийг тодруулахад 150,000 гаруй санал өгсөн байна.2021 оны the*gameHERs шагналыг Logitech, PrizePicks, V1SIONARIES болон iFOLIO зэрэг салбарын тоглоомын болон технологийн аварга компаниуд: PrizePicks нь оны шилдэг Esports багийн шагналыг,V1SIONARIES оны шилдэг Esports тоглогчийг ивээн тэтгэжээ.

    Харин 2022 оны шалгаруулалтын хувьд Коллежийн түвшинд, Буяны үйлс, Контент бүтээх, Цахим спорт, Салбарын шилдгүүд, Стрийм гэсэн 6 үндсэн ангилалд нийт 30 шилдгийг шалгаруулах юм. Шилдгүүдийг шалгаруулах болзол, үйл явц нь бүгд тодорхой дүрэмд захирагдаж, нэр дэвшигчид, санал өгөгчид, зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид, шалгаруулах комисс бүгд энэ дүрмийг дагаж мөрдөх ёстой. Санал өгч байгаа хүмүүс нь нэг ангилал, түүний доторхи төрөл бүрт НЭГ нэр дэвшигчид саналаа өгөх буюу нийт 30 саналын эрхтэй. 

    Нэр дэвшилт 2022.8.3-8.26 хүртэл явагдсан.

    Харин Community Voting нь 2022.9.9-9.23 хүртэл өрнөж, нэрлэгдсэн ангилал, төрөл бүрээс хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчид, комиссийн сонголтоор 2 нэр дэвшигчийг дараа шатны буюу Final Voting оролцуулна.

    Сүүлийн шалгаруулалт Final Voting нь 2022.10.7-10.21 үргэлжилж, энэ оны 11 сард шилдгээ шалгаруулах учиртай юм. Санал хураалтыг АНУ-д №1 шагналын программ гэж хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай, платформ болох Awards Force-ээр дамжуулан явуулна. Ялагчдыг 2022 оны 11-р сард the*gameHERs Twitch-ээр шууд нэвтрүүлгийн үеэр зарлах болно. Энэ жилийн ивээн тэтгэгчид PrizePicks, iFOLIO, RGB Custom PC, Spontivly, Generation Esports болон Logitech G.

    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд the*gameHERs -ийн хотол амжилттай хөгжиж, дэлхийн өнцөг булан бүрээс 500,000 гаруй эмэгтэйчүүдэд мэргэжлийн сургалт, сайн үйлсийн стрийм, коллежийн спортын тэмцээн, виртуал үйл явдлуудад оролцжээ. “Видео тоглоом, цахим спортод охид, эмэгтэйчүүдийг дэмжих нь манай байгууллагын тэргүүн зорилго бөгөөд, бидний хийсэн бүхэн бусдад хүрч, жил бүр салбарын шилдгүүдээ тодруулж, тэднийг олон нийтэд таниулдаг the*gameHERs-ийн шагнал гардуулах ёслол нь бидний хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөч байдаг” гэж the*gameHERs-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ребекка Диксон ярьжээ.

    Миний бие нь Цахим спорт ангилалаас Оны сэтгүүлч гэдэг ангилалд нэр дэвшиж байгаа билээ. 

    (Хэрвээ санал өгөхийг хүсвэл энэ линк дээр дарна уу.)

    The*gameHERs байгууллагын тухайд Facebook LinkedIn
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу