Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

The MONGOLZ

Esport-ийн тамирчид буюу минийхээр бол тоглодог хүүхдүүд. (байсан)

Түрүүчээсээ хүүхэд байхаа болиод аав нар болж, эхнээсээ амжилт үзүүлээд эхэллээ.

Өнөөдрийн 194 сая үзэгч 2020 онд 386 сая болох статистикийн тооны тухай биш энэ спортын тамирчдын тухай ярих гэсэн юм. Тэдний  нэг нь таны, чиний, миний Монголын THE MONGOLZ баг.

Энэ баг манайдаа хамгийн амжилттай яваа мэргэжлийн, Ази тивдээ эхний тавд ордог, on line тэмцээнүүдэд үргэлж амжилттай оролцдог, 2016 онд Тайваньд болсон IEM-д түрүүлсэн Ази тивийн аварга. (ойлгомжтой байх үүднээс маш товчхон дурдахад л энэ)

ESL (Electron Sports League) 2006 оноос эхлэн зохион байгуулсан IEM (Intel® Extreme Masters)- мэргэжлийн тамирчдын дунд хамгийн нэр төртэй, өндөр шагналын сантай, олон жил тасралтгүй явагддаг тэмцээн энэ удаа миний амьдардаг Оакланд хотод болох нь.

CS:GO -Counter Strike:Global Offensive төрлийн тэмцээний “А”, “В” зооноос гарсан хоёр, хоёр баг хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолтоо 19596 суудалтай Oracle Arena-д 2017 оны 11-р сарын 18-19-нд хийнэ.

Нийт 12 багаас Major тэмцээнд дэлхийн аваргын цомыг өргөж байсан SK, NiP, Astralis, EnvyUs, Cloud 9 зэрэг шилдэг багуудтай нэг зоонд Ази тивийг төлөөлөн the Mongolz тоглоно.

Энэ спортоор Монголын нэрийг мандуулах олон тамирчид төрөх нь лавтай.

Гэхдээ the Mongolz баг АНХНЫх учир, Монголын тамирчид гэж хэн бэ гэдгийг харуулах, энэ спортын тухай ойлголтыг өөрчлөх, дүү нартаа үлгэр дуурайл үзүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, англи хэл сурах, багийн сахилга батад суралцах, хариуцлагатай байх, туршлага хуримтлуулах, хичээл сургуулиа зохицуулах, гэр бүлээ  авч явах гэх мэт хариуцлагуудыг тэд үүрнэ.

Энэ талын мэдлэг хомс боловч ядаж л ойлгохыг хичээн хэд гурван юм уншиж явдгийн хувьд Монгол заншлаа дагаад дүү нарынхаа дээлийн захыг мушгиж сууя. Бэлтгэлээ сайн хангаад, тэмцээндээ амжилттай оролцоорой.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлТоглоом
Дараагийн нийтлэлGuns and Rose -ээс илүү…

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img