Өнөөдөр буюу 2021 оны 5 сарын 30-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүндэт медалиар” 2016 оны азийн аварга The MongolZ багийн тамирчдыг шагналаа. Тэдний Монголын esport-д төдийгүй, спортын салбарт оруулсан хувь нэмэр, үр нөлөөг үнэлэн ийнхүү хүндэт медалиар шагнасан байна.
Үүнд Лхагвын Энхтайван /Machinegun/Батсүхийн Болд /NCL/Машбатын Цог /Tsogoo/Баттулгын Тэмүүлэн /Zilkenberg/багийн менежер, үүсгэн байгуулагч Л.Түвшинбилэг, дасгалжуулагч Б.Эрдэнэдалай /Maaraa/, Ц.Тэмүүлэн /Shazak/ нарыг тус тус хүндэт медалиар шагнасан байна.
Ийнхүү тус үйл явдал нь Монголын төр засгаас esport-ийг спортын төрөл хэмээн хүлээн зөвшөөрч хүндэт шагналаар шагнасан анхны тохиолдол болж байна.

