Сүүлийн үед цахим спорт сонирхогчдын сонирхлыг татаж байгаа тэмцээн бол The International-TI.
Монголын цахим спорт сонирхогчдын дунд сайн хөгжсөн Dota-2 төрлийн олон улсын тэмцээн The International 8 (TI8) Канадын Ванкувер хотод 4 хоногийн дараа эхлэх гэж байна.
Dota 2 нь АНУ-ын Valve Corporation-ийн хөгжүүлсэн тоглоомын төрөл бөгөөд 2011 оноос жил бүр явуулдаг хамгийн өндөр шагналын сантай тэмцээнүүдийн нэг юм.
2011 онд TI1 Герман улсын Кологне (Cologne) хотод зохиогдож шагналын сан нь 1.6 сая $USD хүрсэн нь тухайн үедээ хамгийн өндөр нь.
TI2-TI7 тэмцээнүүд нь АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод зохиогдож байжээ.
2013 оны TI3-аар Valve Corporation анх удаа Дота-2 компэндиум гаргажээ. Энэ 10$ үнэ бүхий on line мэдээллийн багцыг (гэж орчууллаа) үзэгчид, хөгжөөн дэмжигч, сонирхогч нар авснаар баг, тамирчдын тухай мэдээллийг цаг алдалгүй авах, мөн нэмэлт мэдээлэл, тэмдэглэл оруулах боломжтой болдог юм байна. Энэхүү багцын 2.5$ нь тэмцээний шагналын санд орсноор 2.8 сая $USD болж үүний 1.2 саяыг энэхүү компэндиумын үнээс олжээ. Тухайн жилийн тэмцээнийг twitch дээр 1 сая хүн үзэж сонирхсон байна.
2014 оны тэмцээний онцлог нь илүү том стадионд болж, билетээ суудлын байдлаас шалтгаалан 3 өөр үнэтэй зарж, дижитал компэндиумын орлого зэргээс шагналын сан 11 сая $USD болжээ.
2015 онд 18 сая $USD болж үүний 16.4 саяыг сонирхогчид, хөгжөөн дэмжигчид оруулж байжээ.
2016 онд нээлттэй шалгаруулалт (open qualifier) нь 6 сарын 21-нд, бүсийн шалгаруулалт (regional qualifier) нь 6 сарын 25-нд болж сүүлийн шалгаруулалт, аваргын төлөөх тоглолт нь 8 сарын 3-13-нд болж байжээ. Шагналын сан 1.6 саяас эхэлсэн боловч battle pass- ийн тусламжаар бараг 21 сая $USD болсон байна.
2017 оны TI7-оос эхлэн the on line шалгаруулалтын тоглолт зохиож мөн 2 сар үргэлжлэн, шагналын сан нь 24 сая америк доллар болж, Европын Team Liquid баг Хятадын Newbee- г хожсоноор 11 сая долларыг өвөртөлжээ.
2018 оны TI8 нь шагналын сан өсөхөөс гадна, хамгийн олон үзэгчидтэй, Battle Pass-аас хамгийн өндөр орлоготой, дэлхийн шилдгүүд тоглож, Канадын цахим спортод маш том дэвшил авчирна гэж үзэж байгаа юм байна.
Энэ жилийн тэмцээнүүдэд Team Liquid; Vitus Pro; PSG. LGD; Team Winstrike; VGJ. Storm зэрэг багууд шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж байна.
Мөн цахим спортын бооцооны вэб хуудсууд аль хэдийн таамаглалаа дэвшүүлж эхэлсэн байна.
Монголын цахим спортын баг дэлхий дахинд нэрээ гаргаж, өндөр чансаатай тамирчид олноор төрөх цаг ойрхон байгаадаа гэж өөдрөгөөр бодож энэхүү мэдээллийг өндөрлөе.