Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    The International 11-д оролцож буй хамгийн залуу тоглогчид 

    The International 11 удахгүй эхлэх гэж байгаа холбогдуулан тус тэмцээнд оролцох гэж буй хамгийн залуу 3 тоглогчийг та бүхэндээ танилцуулж байна.

    3. Pure (Entity баг)

    Ivan ‘Pure‘ Moskalenko нь 2004 оны 2 дугаар сарын 6 -ны өдөр төрсөн ба TI 2022 тэмцээн эхлэх үед 18 нас 243 хоногтой байх нь ээ.

    Pure нь 2021/10/27 -ны өдөр 11,000 MMR -г давж байсан бол 2022/03/01 -ны өдөр 12,000 MMR-т хүрсэн.

    2. ATK (OG баг)

    Ammar ‘ATF‘ Al-Assaf нь 2005 оны 4 дүгээр сарын 3 -ны өдөр Jordan улсад төрсөн ба TI 2022 тэмцээн эхлэх үед 17 нас 187 хоногтой байх нь. ATF нь 2021 оны Europe -н эхний DPC тэмцээнд Creepwave багийн бүрэлдэхүүнд тоглож хамгийн залуудаа DPC тэмцээнд оролцсон тамирчин болж бүртгэгдсэн. (Тухайн үед 15 настай байжээ)

    1. bzm (OG баг)

    – Bozhidar ‘bzm‘ Bogdanov (Өмнөх nickname hansha) нь 2005 оны 4 дүгээр сарын 22 -ны өдөр төрсөн ба TI 2022 тэмцээн эхлэх үед 17 нас 168 хоногтой байх нь. Тэрээр Dota2 -н тэмцээний шагналын сангаас нийт 201,693$ олсон ба OG -д нэгдэхээсээ өмнө Creepwave багт одоогийн багийн анд ATF -н хамт хүчин зүтгэдэг байжээ.

    The International 11 энэ оны  10-р сарын 8-аас 10-р сарын 30 хүртэл дараах гурван хэсэгт үргэлжилнэ.

    10-р сарын 8-12-ны хооронд The Last Chance Qualifiers тэмцээнд өмнөх DPC онооны major цуцлагдсан, мөн Хятад улсын багууд оролцоогүй зэрэг шалтгаанаас болоод илүү олон багууд оролцох боломж нээгдэж байна. Энэ шатанд бүсийн шалгаруулалтаас 2-3-р байранд орсон багуудад дахин өрсөлдөх боломжтой гэсэн үг.

    10-р сарын 15-18-ны хооронд Group stage (тойргийн хэсгийн тоглолтууд)-д энэ жил 2 хэсэгт хуваагдсан 20 баг өрсөлдөж, хэсэг тус бүрээс хамгийн сүүлийн хоёр багийг хасагдсанаар төгсгөлийн шат руу 16 баг нь шалгарах юм.

    10-р сарын 20-23-ны хооронд Play-Off  (шалгаруулалт)  6850 хүний ​​суудалтай Suntec Singapore Convention and Exhibition Center-т болно.

    10-р сарын 29-30-нд хооронд The International 11 Final Stage тоглолтууд 12,000 хүртэлх хүний ​​багтаамжтай Сингапурын Битүү цэнгэлдэх хүрээлэнд болно.

    Эх сурвалж: mendax

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу