Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

The Esports Observer албан ёсоор SBJ-ийн нэр дор шилжлээ

Испортын мэдээ, нийтлэлийн дэлхийн хамгийн алдартай медиа компаниудын нэг The Esports Observer албан ёсоор өөр байгууллагын мэдэлд очлоо. Тэд зөвхөн theesportsobserver.com хаяг дээр өөрсдийн үйл ажиллагааг онлайн хувилбараар явуулдаг байсан бол энэ сарын эхнээс Sports Business Journals-ийн нэг хэсэг болсон байна.

Sports Business Journals-ийн хувьд спортын бүхий л сэдвээр дагнан мэдээлэл хүргэдэг Америкаас гаралтай медиа компани юм. Гэхдээ TEO(the esports observer) болон SBJ (sports business journals) байгууллагууд эртнээс хамтарч эхэлсэн бөгөөд TEO испортын контэнтуудыг нийлүүлдэг байсан.

Одооноос theesportsobserver.com хаяг байхгүй болж https://www.sportsbusinessjournal.com/Esports хаяг дээр өмнөх TEO-ийн контэнтууд орох ажээ. Гэхдээ шилжилт дөнгөж хийгдэж буй учраас ойрын нэг жилдээ theesportsobserver хаяг ажиллах бөгөөд автоматаар таны URL дээрх SBJ-ийн хаяг болж өөрчлөгдөх юм. Тиймээс өмнөх байдлаараа хаяглаж орж болно. Ийнхүү цаашдаа та бүхний уншиж заншсан TEO медиа SBJ Esports нэрийн дор та бүхэнд хүрэх боллоо.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img