Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Тайланд улс испортыг албан ёсны спорт хэмээн хүлээн зөвшөөрлөө

Тайланд испортын холбоо засгийн газартайгаа зөвшилцөлд хүрч, Тайландын засгийн газраас испортыг албан ёсоор спорт мөн хэмээн хүлээн зөвшөөрлөө.

Засгийн газраас уг барим бичгийг 9 сарын 23-нд хүлээн авч 28-ний өдөр албан ёсоор баталгаажуулсан байна. Ингэснээр Тайландын испортын салбарт маш олон боломжууд үүсэх бөгөөд өмнө гардаг байсан саад бэрхшээлүүд арилж эхлэх юм.

Жишээ нь испортын тамирчид албан ёсоор үндэсний шигшээ багийнхаа нэг хэсэг болж, олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтынхаа дагуу шагнал урамшуулал хүртэх, төрөөс хэрэгжүүлж буй спортын төсөл хөтөлбөрүүдэд шууд хамрагдах, олон улсын тэмцээнд оролцохдоо албан ёсны дэмжлэг туслалцааг хүртэх гээд олон талын ач холбогдолтой. Мөн бичиг баримтын хүрээнд ч гэсэн ажлууд нь илүү саадгүй явах боломж бүрдэж байна. Цаашлаад олон улсын хүрээнд ч Тайланд испортыг хүлээн зөвшөөрсөн гэдэг албан ёсны статусаар гадаад харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаа.

Тайланд испортын холбоо нь нийслэлт хот Банкокт байрладаг. Mobile Legends: Bang Bang-ийн тэмцээнийг 2020 онд зүүн өмнөд азийн улсуудын хооронд зохион байгуулж, хамтрагчаар нь Razer, Samsung Galaxy брэндүүд ажиллаж байжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img