Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Tencent-ийн цомхотгол…

    Tencent бол Хятадын Технологийн хамгийн нөлөө бүхий компани юм. Гэтэл санхүүгийн хямралд орж компани даяар дахин цомхотгол хийж байна гэж Хятадын хэвлэл мэдээллийн Caijing өнгөрсөн Баасан гарагт (Хятад хэлээр) мэдээлэв.

    Энэ нь Хятадын технологийн аварга гэж нэрлэх Tencent-ийн хувьд томоохон цомхотгол дуусаагүй байгааг харуулж байна. Анх өнгөрсөн оны сүүлчээр ажилчдынхаа тоог бууруулж эхэлсэн бөгөөд тус фирмийн ажилчдын 20% нь өртсөн байна.

    Tencent нь үүлэн тооцоолол, тоглоом, сурталчилгаа, контент гэсэн таван салбарт цомхотголуудаа өргөжүүлсэнээс Тоглоомын салбар ажиллах хүчний 10% нь; Cloud and Smart Industries Group (CSIG) буюу үүлэн технологийг салбар нь энэ оны 3-р сард багийнхаа 15% нь цомхотгол өртжээ.

    Tencent-ийн цомхотгол… IMG 6620 1

    Тенсент-ийн цомхотголын гол шалтгаан нь Хятадын эдийн засаг удааширч, технологийн салбарт өргөн хүрээтэй хатуу заалтуудтай зохицуулалт хийж, тоглоомын салбарт шинэ тоглоомын лицензийг долоон сараар түр зогсоосон зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.

    Энэ компани 2022 оны эхний улиралд 135.4 тэрбум юань (21.3 тэрбум доллар) олсон нь тухайн улирлын ашиг нь 6%-иар буурсан, компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23%-иар буурч 25.5 тэрбум юань болжээ.

    Гэсэн хэдий ч Tencent ажлаас халагдсанаас илүү олон ажилтныг цаашид ажиллуулах болно гэдгээ мэдэгдэв. Санхүүгийн тайланд дурдсанаар Tencent-ийн ажилчдын тоо 2022 оны эхний улиралд 3%-иар өссөн байна.

    Tencent-ийн тоглоомын бизнес Хятад улсын гадна илүү их өсөлттэй байж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Хэдийгээр 2022 оны эхний улиралд дотоодын тоглоомын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1%-иар буурч байхад, гадаад улсууд дахь тоглоомын орлого 4%-иар өсч, 10.6 тэрбум юань болжээ.

    Tencent

    Тенсент бол сүүлийн саруудад ажилчдаа цомхотгосон Хятадын цорын ганц технологийн салбар биш юм. 2021 оны 7-р сард Дидигийн АНУ-ын IPO нь кибер аюулгүй байдлын хяналт шалгалтын асуудлаас хойш технологийн салбарын дор хаяж 216,000 хүн өнгөрсөн 7-р сараас 3-р сар хүртэл ажилгүй болсон гэсэн тоо ч бий.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу