Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Team Nigma w33-ийг явуулахаар боллоо

The International 7 тэмцээнд Team Liquid нэрээр аваргалсанаасаа хойш бүрэлдэхүүндээ бараг өөрчлөлт оруулаагүй байсан Nigma баг урт хугацааны дараа ийнхүү бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах болсоноо зарлалаа. Үүнд багийн midlane тоглогч болох w33 үндсэн бүрэлдэхүүнээс хасагдаж сэлгээ рүү шилжиж байгаа өөрчлөлт багтаж байгаа юм.

Цаашлаад түүнийг орлож шинэ тоглогч орж ирэх бөгөөд Kuroky-оор ахлуулсан тус багийн хувьд TI7 тэмцээнд аваргалсаныхаа дараа MATUMBAMAN-ийг сольж w33-ийг бүрэлдэхүүндээ нэгтгэж байсан билээ. Тус солилцооны дараа тэд багаараа TI9 тэмцээнд дахин финалын тоглолтонд шалгарсан ч харамсалтай нь OG багт хожигдож тэмцээнээ хоёрдугаар байраар өндөрлүүлсэн юм.

Харин саяхан болсон Сингапур мэйжор тэмцээний тухайд тэд бэлтгэл муутайхан оролцож хамгийн түрүүнд хасагдсан юм. Үүнд мэдээж Mind_Control тэмцээний эхэнд COVID-19 халдвар авсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Тэд шинэ тоглогчоо 11-ны дотор танилцуулах ёстой бөгөөд хугацаа хэтэрвэл оноогоо хасуулахаас өөр аргагүй болох юм. Харин багийн удирдлагын зүгээс w33-ийг 6 дахь тоглогчоор ашиглаж болох тухайгаа мэдэгдсэн ч w33 өөрөө явахыг хүсэх юм бол түүнийг явуулахад бэлэн гэдгээ давхар мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img