Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    Team Mongolia GEG багийн бүрэлдэхүүн тодорлоо

    Team Mongolia GEG нэрийн доор Турк улсын Истанбул хотод болох GEG (Global Esports Games)-д оролцох Монгол улсын багууд тодорсоор байна. 

    Монголын Электрон Спортын Холбоо (Mongolian Esposts Association) энэ оны 12.14-18-нд Турк улсын Истанбул хотод болох GEG (Global Esports Games)-д оролцох Team Mongolia GEG шалгаруулах MESA Premier цувралын MESA Premier GEG Edition тэмцээнийг Dota 2, PUBG Mobile төрлөөр зохиолоо. 

    Dota 2 төрлийн эмэгтэйчүүдийн тэмцээнд MESA Challenger Female тэмцээний Grandfinal-ийн 3-н цуврал тоглолт Ares Gaming багийн ялалтаар ийнхүү өндөрлөлөө. 

    Team Mongolia GEG
    Credit to MESA

    Dota 2 төрлийн эрэгтэйчүүдийн тэмцээнд нийт 8 багийн өрсөлдөөнөөс Lilgun баг 3-1 харьцаатайгаар Kobolds багийн эсрэг ялалт байгуулснаар шалгарчээ. 

    Team Mongolia GEG багийн бүрэлдэхүүн тодорлоо IMG 8555 1
    Credit to MESA

    PUBG Mobile төрлөөр шилдэг 20 багуудын дунд 4 өдрийн турш зохиож MESA Premier GEG Edition тэмцээний АВАРГА-р Mabetex E-Sports баг тодорлоо.

    Team Mongolia GEG багийн бүрэлдэхүүн тодорлоо IMG 8657
    Credit to MESA

    Эх сурвалж: MESA, esportsnews.mn

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу