Ням, 10 сар 24, 2021
top banner

Team Liquid x Naruto хамтын ажиллагаа эхэллээ

Esport-ийн хамгийн том organization-уудын нэг Team Liquid Японы алдарт манга цуврал болох Naruto Shippuden-тэй хамтын ажиллагаа эхлүүлж буйгаа зарлалаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд Team Liquid нь тухайн анимегийн гол дүрүүд болох Наруто, Сакура, Сасүкэ, Какаши зэрэг баатруудын цамц, жерси, хувцас хэрэглэлүүдийг худалдаанд гаргах ажээ.

Уг хамтын ажиллагааны талаар Team Liquid-ийн бизнес хөгжил хариуцсан захирал Майк Миланов хэлэхдээ: “Team Liquid хувцас загварын төдийгүй олон салбарт шинэлэг зүйлсийг санаачилж, амжилтаа ахиулах зорилготойгоор ажиллажн байна. Gaming салбар угаасаа бусад салбаруудтай яалтачгүй огтолцож байгаа. Ялангуяа аниметай маш их огтолцож байна”

“Бид болон манай фэнүүд бүгд л анимед хайртай. Тэр тусмаа Наруто бол бүх цаг үеийн хамгийн ажилттай франчайзуудын нэг. Бид тэдэнтэй хамтын ажиллагаа эхлүүлсэндээ үнэхээр их баяртай байна.”

Team Liquid x Naruto хамтын ажиллагаа эхэллээ naruto liquid
Photo Credit: Team Liquid

Team Liquid-ийн хувьд өнгөрсөн онд алдартай Marvel Entertainment-тай хамтын ажиллагаа эхлүүлж Марвелийн ертөнцийн баатруудын загвартай жерси, цамц, мерчентайз зэргийг худалдаанд гаргаж байсан билээ. Мөн саяхан Японы tokidoki-той хамтын ажиллагаа эхлүүлснээ зарлаад байсан юм. Энэ мэтчлэн Team Liquid залуусын сонирхдог энтертайнмэнт ертөнцтэй өөрсдийн брэндингийг уялдуулж, багийнхаа дагагчид, сонирхогчдыг өөрсдөө татахыг зорисоор байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img