Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    URG MESA LEAGUE Season1 лиг өндөрлөлөө.

    Монголын Электроник Спортын Холбоо, URG-NomadX хамтран зохиосон Dota 2 төрлийн URG MESA LEAGUE 2022.02.09-ээс эхлэн 8 багийн дунд явагдаж аваргаа шалгаруулав.

    Монголын Электроник Спортын Холбоо (MESA) энэ жилийн Dota 2 төрлийн тэмцээнийн эхний улирлын тоглолтыг URG-NomadX-тай хамтран Монгол, Филлипин, Мянмар улсын 8 багуудын хооронд 3 сарын турш, цахимаар болон зааланд явуулж аваргаа шалгаруулав. 

    4-р сарын 16-нд болсон аваргын тоглолт BEST of 5 журмаар явагдаж Монгол улсын Team Lilgun цуврал дөрвөн тоглолтын үр дүнд URG MESA LEAGUE-т ялалт байгуулан, аварга цол,  9-р сард Хятад улсад болох Азийн тоглолт “ASIAN GAMES 2022”-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхийг авлаа. 

    URG MESA LEAGUE аварга баг LILGUN
    Courtesy: MESA. Team Lilgun

    Филиппин улсын төлөөлөл DPC Division l баг болох ТАЛБАЙН ЗОЧИД Execration баг  цуврал тоглолт сайн тоглож чадаагүй ч лигийн дэд аварга боллоо. ФИЛИПИН улсын бахархал Execration баг нь DPC DIVISION l-т өрсөлддөг, Team Lilgun-тай олон удаа учраа таарч, тоглолтын арга барилуудаа сайн мэднэ. Харин Lilgun баг тэмцээний улирлын шатны үеэр нэг ч хожигдолгүй шалгаран гарч ирсэн.

    URG MESA LEAGUE Season1 лиг өндөрлөлөө. IMG 6009
    Courtesy: MESA. Team Execration

    Төгсгөлийн аваргын тэмцээнд Мянмар улсын Yangon Galacticos баг оролцох ёстой байсан боловч, тухайн улсад гарсан улс төрийн нөхцөл байдлаас болж тэмцээнд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн.

    Нийт 40 сая төгрөгний шагналын сантай URG MESA LEAGUE-ийн байруудыг танилцуулбал:

    Lilgun баг ₮24,000,000

    Execration баг ₮7,000,000

    Yangon Galacticos баг ₮2,800,000

    Kobolds баг ₮2,000,000

    URG MESA LEAGUE-ийн LAN FINAL арга хэмжээг Blast Premier тэмцээнийг зохиож байсан STEPPE ARENA-д үзэгч, хөгжөөн дэмжигчиддээ хүргэлээ.  Хүрэлцэн ирсэн үзэгчдийн тасалбар үнэгүй, бүртгэлийн кодоор URG Nomadx-с явуулж буй маш өргөн хүрээний, олон азтан тодруулах GIVEAWAY-д оролцжээ. 

    Тэмцээний үеэрх GIVEAWAY:

    – 1000 хүний бүртгэл тутамд IPHONE 13

    – 100 хүний бүртгэл тутамд STEAM GIFT CARD


    – 5 хүний бүртгэл тутамд URGOO CINEMA GIFT CARD байлаа.

    Тэмцээний үеэр уламжлалт ёсоор зөвхөн аваргын төлөөх тоглолт төдийгүй, SHOWMATCH, ARTIST SHOW зэрэг боллоо.

    URG MESA LEAGUE Лигийн тэмцээн 2022.02.09-нд эхэлж 

    • 2021 онд болсон MESA Pro Series Finals-ийн шилдэг 4 баг
    • Урилгаар 2 баг
    • Шалгаруулалтаас 2 багууд
    • Хэсгийн тоглолт (Group Stage)
    • Хэсгийн шалгаруулалт (Play-In)
    • Шөвгийн тоглолт (Playoffs) шатлалтайгаар өрсөлдлөө. 

    Шөвгийн тоглолт

    Нийт онооны байдлаар шөвгийн тоглолтод Team Kobolds, Team Lilgun, Execration, Yangon Galacticos багууд double-elimination хүснэгтийн журмаар, аваргын тоглолт Bo5 журмаар өрсөлдлөө. 

    Хэсгийн тоглолт

    4BM болон TNT Esports багууд хэсгийн тоглолтоос хасагдаж,  хэсгийн шалгаруулалтад Team Kobolds, Team Renewal, Team Lilgun, Execration, Yangon Galacticos, InG зэрэг багууд оролцсон. 

    MESA Монголын Электрон Спортын Холбоо

    2003 онд байгуулагдсан, IESF (International Esports Federation), GEF (Global Esports Federation), AESF (Asian Electronic Sports Federation), EIC (Esports Integrity Commission) байгууллагуудын гишүүн, баг тамирчдаа олон улсын тэмцээнүүдэд илгээж, цахим спортын эко системийг зөв хөгжүүлж, мэргэжлийн орчныг бүрдүүлж дэлхийн хэмжээний олон олон шилдэг баг, тамирчин төрүүлэхийн төлөө ажилладаг, засаглалын байгууллага юм. 

    URG-NOMADX

    “URG-NomadX” төсөл нь блокчайн технологийн хувьслыг, энтертайнмент зах зээлтэй холбон URG койныг гаргаж, Холливудын кино, цахим спортын тэмцээнтэй уялдуулан хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулах төсөл юм. Энэ төслийн хүрээнд цахим спортын уралдаан тэмцээнийг зохиож, баг тамирчдын NFT гаргаж, үүний тусламжтайгаар хайртай багийнхаа цор ганц жерси, эдлэл хэрэглэлийг эзэмших, багийн тамирчидтай уулзах, хамт тоглох зэрэг боломж нээгдэх юм байна. Цахим спорт, видео тоглоомын хувьд блокчайн технологи, NFT, койн зэрэг нь тийм ч холын зүйл байдаггүй, хоорондоо салшгүй холбоотой, ямагт бие биенээ дэмжиж ирсэн билээ.

    Steppe Arena

    “Степпе Арена-Мөсөн өргөө” нь Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий улирал үл харгалзан ажиллах битүү ордон,  ашиглалтын 7,800 м.кв талбай, үзэгчийн 2,600 суудал, шүүгч, тамирчдын хувцас солих 5 өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх олон улсын шаардлагад нийцсэн өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай,  хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаан, сургалт, чөлөөт гулгалт болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг арга хэмжээг хүссэн шийдлээрээ, хаана ч давтагдашгүй байдлаар зохион байгуулах боломжтой дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор юм. STEPPE ARENA нь цахим спортын томоохон арга хэмжээнүүдийг зохиож, “Цахим спортын ГАЛ ГОЛОМТ” буюу “HOME OF ESPORTS” болж байна. 

    Тун саяхан 3 сарын 26-нд CS: GO төрлийн цуврал тэмцээн BLAST PREMIER-ийн Азийн аваргын тоглолтыг Монголын Электроник Спортын Холбоо (Mongolian Esports Association) STEPPE ARENA-д зохиож, Монголын төдийгүй, Азийн цахим спортын түүхийн хуудсанд тод томруунаар бичигдэх энэхүү үйл явдлыг  олонд хүртээлтэй, бүгдэд боломж олгох үүднээс  ТӨЛБӨРГҮЙ болгосон билээ. 

    Эх сурвалж: esportsnews.mnmesa.mn steppearena.mn,

    Бүх фото зураг, зураг, постеруудыг MESA Нүүр Номын хуудас, Steppe Arena-ийн Нүүр Номын хуудаснаас авсан.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу