Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    IHC баг Tyloo-г Asia-Pacific RMR тэмцээнд 2:0-р буулган авлаа.

    Монгол улсын Team IHC PGL Major Antwerp 2022: Asia-Pacific RMR тэмцээнд Хятадын Tyloo багийг буулган авч Upper bracket final-д шалгарлаа!

    Ингэснээр Renegades vs LFG багуудын тоглолтоос хожсон Renegades багтай маргааш тоглоно. Тухайн тоглолтод ялалт байгуулахад л Белги улсын Антвэрп хотод болох PGL Antwerp Major тэмцээнд шалгарч, major-т оролцох Монголын анхны баг болж, магадгүй тэд Team Sticker, Player Sticker- үүд авч ч болох юм. 

    Major тэмцээний эрхийн төлөөх Asia-Pacific RMR шат нь Румын улсын нийслэл Бухарест хотод энэ сарын 15-16 хооронд зохиогдож байна.  

    Монгол улсын Team IHC, Хятад улсын Tyloo, Австрали улсын Looking For Org болон Renegades багууд Major тэмцээний хоёр эрхийн төлөө өрсөлдөнө.

    Тус тэмцээн нь GSL формат буюу BO3, double elimination зарчмаар явагдах бөгөөд хоёр хожил авсан баг Major шатанд шалгарч CS:GO тоглоомонд өөрийн стикерийг мөнхлөх болно. Тэмцээний холбоотой нэгэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан нь энэ удаагийн Major тэмцээнд шалгарсан бүх тоглогчид мөн player sticker авах гэж буй талаар мэдээллэсэн байна. 

    Энэхүү тэмцээнийг META зүгээс community cast эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна. 

    IHC багийн бүрэлдэхүүн:

    Б.Гарьдмагнай “bLitz”

    Б.Бат-Энх “kabal”

    Г.Есөнтөмөр “nin9”

    М.Содбаяр “Techno”

    Б.Тэнгис “sk0R”

    Б.Баатархүү “Bart4k”

    Б.Эрдэнэдалай “maaRaa”

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу