Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Team IHC баг 2 дахь Мажорт орох эрхээ авлаа

    Team IHC баг энэ оны 2 дахь Мажорт шалгарлаа. 

    CS:GO төрлийн IEM Rio 2022 мажор тэмцээний Ази Номхон далайн бүсийн RMR (Regional Major Ranking)-ийн тоглолтодууд өндөрлөж Монгол улсын Team IHC баг  JijieHao International багийг 2:0 тооны харьцаатайгаар, Австралийн Grayhound багийг 2:0 тооны харьцаатайгаар хожсоноор бүсийн RMR-аас Бразил улсын Рио Де Жанерод болох  IEM Rio Major-т оролцох эрхээ авч чадлаа. Ази бүсийн RMR тэмцээнд Азийн 4 бүсээс шалгарч гарсан багууд Австрали улсын Мельбөрн хотноо LAN хэлбэрээр өрсөлдсөн билээ. Team IHC баг Contender статустай оролцох бөгөөд Мажорт тэдний эхний учраа нь Team Liquid болон Evil Geniuses багийн аль нэг нь байх юм.

    Ойрын хугацаанд Америкийн бүсийн RMR-т 16 багийн хооронд, Европийн бүсийн RMR тэмцээн А, Б гэсэн группээр тоглолтоо эхэлж байна. 

    Жич: IHC-ийн цахим спортын багууд Puma Mongolia-тай хамтран ажиллахаар болж, багийн тамирчдын өмсгөлийг хийхээр болсон. 

    Team IHC баг хамт олон, арын албаны хамт олонд амжилт хүсье.

    Холбоотой мэдээ:

    Team IHC at the first Major

    Эх сурвалж: esportsnews.mn META, kro’s conner

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу