Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Tarik Valorant руу ороход ойрхон байна

CS:GO-ийн мэргэжлийн тамирчин, Eleague major тэмцээний авага Tarik Valorant руу орж магадгүй талаараа мэдээлэл гаргасан байна. Түүний хувьд саяхан Evil Geniuses багийн сэлгээ рүү шилжсэн бөгөөд одоогоор идэвхгүй байдалтай байгаа. Харин одоо Tarik-ийн хувьд цаашдын карьерынхаа шийдвэрийг гаргахаар төлөвлөж байгаа ба Европ руу нүүж CS:GO-ийн карьераа үргэлжлүүлэх бодолгүй байгаа талаараа хуваалцсан байна.

“Европын CS руу нүүх төлөвлөгөө надад байхгүй. Гэтэл NA бүст багийн сонголт бараг алга байна. Миний хувилбарууд гэвэл Valorant руу орох эсвэл стриймэр болох байна. Одоогоор бол стриймэр байх хувилбараар явна. Хэрвээ бүтэн цагийн стриймэр байх нь таалагдах юм бол, тэр чигтээ үргэлжлүүлнэ. Харж л байя.”

Түүний үндсэн тоглодог бүс буюу NA бүст том багууд бараг үлдээгүй бөгөөд бүгд Европ руу нүүгээд байгаа юм. Харин түүний хувьд уг хөдөлгөөнд нэгдэх бодолгүй байгаа аж. Түүний сонголтонд одоогоор Valorant руу орох бодол байгаа ба эсвэл бүтэн цагийн стриймэр болох хувилбар ч байгаа юм байна. Одоогоор түүний хувьд стрийм хийж байгаа ба хэрвээ энэ хувилбар болохоор бол тэр чигтээ стриймэ болох ч бодолтой байгаа ажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img