Susquehanna Soniqs баг PUBG Global Invitational.S 2021-ийн ялагчаар тодорлоо.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд цахим спортын тэмцээний шагналын сан улам бүр өссөөр байна. PUBG корпораци PUB-г 2017 оны 3-р сард зах зээлд гаргасны дараа сая сая тоглогчдыг татаж чадсан хэдий ч, өөрийн байр сууриа гар утасны төрөлд алдаж байна гэсэн яриа хүртэл гарч байсан билээ. Хэдийгээр бусад цахим спортын төрлүүдийн нэгэн адил сүүлийн үед LAN тэмцээн бараг л байхгүй болсон ч, on line тэмцээн PUBG Global Invitational.S нь зургаан долоо хоногийн турш, дэлхийн шилдэг 32 багийн дунд явагдлаа.
Тэмцээн өндөрлөж, Америк-Австралийн тоглогчдоос бүрдсэн Susquehanna Soniqs аварга болж 1,296,189 долларын эзэн боллоо. Шагналын үндсэн сан нь 3,500,000 доллар бөгөөд, үүн дээр нэмээд тоглоомын skin, item худалдаалсан үнийн дүнгийн 30% нэмэгдсэнээр
PUBG арга хэмжээний нийт шагналын сан 7 сая гаруй доллар болжээ.
Энэхүү шагналын сан нь спортын түүхэн дэх хамгийн том шагналтай Dota’s TI9 (шагналын сан 34 сая доллар), Fortnite’s дэлхийн аварга (шагналын сан 30 сая доллар)-ын төлөөх тэмцээнүүдэд дөхөж очлоо.
Нэмж дурдахад Soniqs баг нь нэг сая долларын шагналын мөнгө авсан цорын ганц баг биш юм. Хоёрдугаарт бичигдсэн Zenith E-Sports нэг сая гаруй долларын, Гуравдугаарт бичигдсэн Gen.G нь 928,000 долларын шагнал авчээ.
