Ням, 10 сар 2, 2022
Бусад

    Streamer Mizkif 10 сая долларын саналаас татгалзлаа.

    Twitch платформын стриймэр Матью Ринаудо “Mizkif” нэгэн мөрийтэй тоглоомын сайтаас тавьсан жилийн  10,000,000 долларын саналаас татгалзжээ.

     Сар бүр 15 цаг тухайн сайтын сурталчилгааг хийх, шинээр бүтээгдэхүүн гарах бүрт материалыг сурталчилж жилд 10 сая доллар өгөх санал тавьсан ч тэр саналаас татгалзаж байгаагаа 4-р сарын 24-нд болсон шууд нэвтрүүлгийн үеэр шүтэн бишрэгчиддээ тайлбарлав. 

    “Хүнийхээ хувьд, 27 настай залуу хүний хувьд энэ санал үнэхээр намайг юм бодуулахад хүргэсэн. Энэ мөнгө, миний хувийн амьдарл төдийгүй гэр бүлийн минь амьдралд том өөрчлөлт авчирна. Мэдээж би бас олон газар хандив өгөх байсан. Гэхдээ миний үзэгчид намайг харж байгаа учир, тэдэнд үлгэр дуурайл болох хэрэгтэй” гэж тайлбарлажээ. 

    Mizkif

    Зарим томоохон стриймэрүүд   нэг цагт 0.50-2 доллараар, эсвэл үзэгчид дагагчдын тоогоор, тухайн линк дээр дарсан даралт тус бүрээр бооцооны сайтуудаас урамшуулал авдаг нь нууц биш юм. Mizkif саяхан хийсэн стриймийн үеэрээ  өөрөө мөрийтэй тоглоомын асуудалтай байгаа, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байгаа тул Twitch-ээс болих гэж байгаа тухайгаа ярьжээ. Өөр нэг шалтгаан нь тухайн сайт нь MIzkif-ийг Канадад нүүж ирэхийг шаардлагатай гэнэ. 

    Mizkif нь дунджаар 41,000 Twitch үзэгч, 752,000 YouTube захиалагч, 617,000 Twitter дагагч, 237,000 Instagram шүтэн бишрэгчтэй. Түүний хамгийн сүүлийн дамжуулалт 83,900 зэрэг үзэгчтэй (CCV) оргилдоо хүрсэн.

    Өөр нэг томоохон стриймэр  xQc саяхан өөрийгөө мөрийтэй тоглоомонд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.Trainwreck өөрийн Twitch стриймийн бооцоог сурталчилсанаа болж нэг үзэгч 60 мянган доллар алдсан тохиолдол ч гарч байжээ. 

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу