Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Standoff 2 төрлөөр дэлхийн аваргад оролцоно.

Standoff 2 World Championship Season 6

Манай улсын Standoff 2 төрлийн тоглогчид дэлхий аваргын 6-р улирлын тоглолтод урилгаар оролцож байна. Энэ талаар багийн ахлагч Д.Төгөлдөртэй ярилцлаа.

Standoff 2 төрөл хэр зэрэг түгээмэл вэ?

Энэ тоглоом нь Орос, Турк, Герман зэрэг Европын улсуудад өндөр хөгжсөн, CS:GO тоглоомын mobile хэлбэр гэж нэрлэгддэг. Азид нээх их түгээмэл биш, гэхдээ Монголд нэлээд тоглочид байдаг.

Танай баг энэ тэмцээнд яаж оролцох эрхээ авсан бэ?

Дэлхийн аваргын 6-р улирлын тоглолтод нийт 16 орны баг оролцохоос 7 орны багууд урилгаар, 9 багууд тоглолтын идэвхи, хандалт зэргээс шалтгаалан санал асуулга авахад манай улсын баг шалгарсан.

Чи өөрийнхөө талаар товч танилцуулбал?

Би одоо Япон улсад сурахаар ирсэн, хичээлүүд on line байгаа болохоор зав зай гайгүй, тэгээд өөрийнхөө дуртай зүйлдээ цаг зарцуулах боломжтой байна.

Танай багийн бусад гишүүд хаана хаана байгаа вэ?

Манай багийн бусад гишүүд Монголдоо байгаа. Би л Японд байгаа.

Тэмцээний үед ping-ийн асуудлаа яаж шийдэж байгаа вэ?

Тэмцээн зохион байгуулагчид Европ, Ази сервер дээр ээлжлэн тоглоно, гуравдах тоглолт дээр оролцогч багуудтай ярилцаж байгаад шийднэ гэсэн.

Багийн бүрэлдхүүнээ танилцуулна уу?

Үндсэн бүрэлдхүүнээс гадна тэмцээний үеэр ямар нэг асуудал гарч магадгүй гээд standing тоглогчидтой, ер их

Багийн бүрэлдхүүнийг танилцуулбал:

Main

Д.Төгөлдөр “Tetsuya” – IGL (In Game Leader), Awper

Н.Жавхлан “Jake” – Supporter

Н.Лачка “Mequsta” – Entry Fragger

Х.Ариунбаяар “RitaKing” – Lurker

Ж.Ингүүн “BLANK” – Rifler

Subs

С.Төрмандах “Lolly” – Entry fragger

Ж.Ирмүүн “IRMN” – Lurker , Rifler

Ж.Өнөболд “Sadist” – Secondary IGL

CS:GO бол мэдээж гарсан цагаасаа л олны анхаарал татсан их гурвын нэг билээ.  Харамсалтай нь CS:GO тоглоомын гар утасны хувилбар одоог хүртэл гараагүй,  албан ёсны биш ч  Standoff 2 бол CS:GO-т хамгийн ойрхон тоглоом. Тоглоомын горим нь хүртэл CS:GO-ийн дагуу загварчилдаг.

Энэ тоглоом нь Android, iOS үйлдлийн систем дээр үнэгүй тоглох боломжтой. Тоглоомын график нь үнэхээр сайн, ялангуяа өндөр үзүүлэлттэй tablet дээр хамгийн дээд зэргийн тохируулгатай байхад та энэ бүхнийг мэдэх болно. Тоглоомын skin нь хангалттай олон, тоглогч 5-р түвшнийг дуусгасны дараа цахим спортын хувьд хамгийн чухал competitive mode-д тоглох боломжтой.

 Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад баяр хүргэе.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img