Ням, 10 сар 2, 2022
Бусад

    Stalwart PUBG Mobile-ийн дэлхийн аваргад 7-р байранд орлоо

    Tencent-ээс зохион байгуулдаг PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу PMGC 2021 оны аваргаа тодрууллаа. Сингапур улсад явагдсан тус тэмцээнд дэлхийн топ 16 баг гурав хоногийн турш нийт 18 раунд өрсөлдсөн байна.

    Манай улсаас Stalwart Esports баг эрхээ аван оролцсон бөгөөд гурав өдрийн өрсөлдөөний дүнд 7-р байраар тэмцээнээ дуусгалаа. Тэд ийнхүү $70,500 эзэд болсон байна. Тэмцээний аваргаар Хятад улсын Nova Esports баг тодорсон ба 2020 оны амжилтаа давтаж, тэмцээний аваргаа хамгаалж чадлаа.

    Stalwart Esports тэмцээний эхний раундыг chicken идэж эхлүүлсэн ба тухайн өдрөө 4-р байраар дуусгасан. Харин хоёр дахь өдөр нь маш тааруу тоглолтыг харуулж 12-р байр хүртэл ухарсан бол сүүлийн өдөр гайхалтай тоглолтыг харуулж сүүлийн раундын байдлаар 5-р байр хүртэл дэвшээд байлаа. Хэрвээ сүүлийн раундад сайн тоглолтыг харуулсан бол 3-р байр хүртэл дэвших ч боломж байв. Гэвч сүүлийн раундад давуу байрлалтай байсан ч эрт хасагдаж 7-р байр хүртэл нийлбэр оноо нь ухарчээ. Ийнхүү тэмцээнийг 628 багийн хамтаар 140 оноотой дуусгаж 7-р байрын эзэд боллоо.

    Тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор аварга болсон Nova багийн Order тодорчээ. Ийнхүү тэрбээр $15,000-ийг хүртэж байна.

    Энэ жилийн дэлхийн аварга нийт $3,490,000 шагналын сантай зохион байгуулагдаж аварга баг $1,530,000 эзэн болжээ.

    Ташрамд дурдахад ирэх жилийн PMGC-ийн шатанд Монгол улсаас MESA буюу Монголын Электрон Спортын холбоо Tencent-тэй хамтран ажиллах болоод байгааг MESA Premier: Unified Edition-ийн үеэр холбооноос зарласан. Тиймээс 2022 оны дэлхийн аваргын эрх авахад Монгол улсын багуудад илүү амар болж байгаа ба ирэх онд бид дэлхийн аваргад нэгээс их багийг дэлхийн аваргад харах нь гарцаагүй биз ээ.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу