Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Spirit багийнхан TI10-аас хожсон 18 сая доллараар юу хийхээ ил болгов

ОХУ-ын Team Spirit баг итгэмээргүй тоглолтыг TI10 тэмцээнд үзүүлж аваргаар тодорсон билээ.  Тэд тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байсан OG, Virtus Pro, Secret, IG гээд бүх томчуудыг буулган авсан ба финалд сүүлчийн фаворит PSG.LGD-ийг 3:2-ийн харьцаатайгаар ялсанаар тэмцээний аваргын шагнал болох 18 сая долларыг өөрсдийн болгосон юм.

Энэ жилийн шагнал уламжлал ёсоор өсөлт үзүүлж түүхэн дэх испортын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж чадсан. Нийт 41 саяын шагналаас аварга баг 18 сая долларыг өөрийн болгосон бөгөөд үзэгчдийн хувьд тамирчид мөнгөөрөө юу хийдэг бол гэсэн бодол сонирхлыг нь татдаг. 

Тэгвэл тэмцээний дараа тамирчид мөнгөөрөө юу хийх тухайгаа хуваалцсан байна. Мэдээж organization-тэй хийсэн гэрээний дагуу баг бүрийн мөнгийг хэрхэн хуваарилж хэдэн хувь нь тоглогчдод очих тухай нь ил биш байдаг ч тамирчдад тодорхой хувь очих нь тодорхой юм. 

Багийн carry тоглогч Yatoro өөрт ирэх мөнгөөрөө муурандаа байшин худалдан авна гэсэн сонирхолтой хариултыг өгчээ. Мөн нэмээд магадгүй өөртөө байшин бас авах байх л даа хэмээн хошигножээ. 

Харин Тува залуу Torontotokyo мөнгөөрөө 11 настай охин дүүдээ байр худалдаж авч өгнө хэмээн амлажээ. Тэр дүүдээ Москвагийн төвд байр худалдаж авч өгөх бөгөөд үүнийгээ Facetime-аар яриж байхдаа амласан юм байна.

Team Spirit's TORONTOTOKYO and his little sister.
Torontotokyo ба түүний охин дүү

Mira харин хоёр зүйлийг одоогоор төлөвлөөд байгаа ба өөртөө байр авч, аавдаа машин авч өгнө хэмээсэн байна. Эцэст нь тэмцээний MVP Magnus болох Collapse энэ асуултад өөрийнхөө хүссэн бүх зүйлээ авах болно хэмээн бахдалтайгаар хариулжээ. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img