Мягмар, 12 сар 7, 2021
top banner

ESIC арга хэмжээ авлаа.

2020 оны дундуур “spectator bug” хэмээн тэмцээний үр дүнд нөлөөлж, өөрсөддөө ашигтайгаар эргүүлсэн зарим нэг багийн дасгалжуулагч нарын асуудал боссон билээ. Энэ тухай дуулиан, ESIC-ийн зүгээс хэргийн мөрдөн байцаалтын явц одоо ч үргэлжилсээр байна.

Цахим спортын Шударга байдлын Хорооноос (ESIC-Esports Integrity Commission) Heroic багийн дасгалжуулагч  Nicolai “HUNDEN” Peterson-ий хэргийг авч үзээд 18 хуудас бүхий мэдэгдэл гаргалаа. Үүнд дурдахдаа багийн тоглогчид Rene “TeSeS” Madsen, Casper “cadiaN” Moller, Johannes “b0RUP” Borup,  Martin “stavn” Lund нарт хэрэг үүсгэх хангалттай баримт байхгүй байна гэж үзжээ.  Харин Nikolaj “niko” Kristensen-ий эрүүл мэндийн байдлаас болж хөнгөхөн шийтгэл хүлээлгэж байгаа юм. 

ESIC арга хэмжээ авлаа. niko reportedly joining up with OG
credit: esports.com

Niko-ийн хувьд хийсэн үйлдлийнхээ төлөө хатуу зэмлэл хүлээлгэх; дахин ийм буруутай үйлдэл хийвэл хатуу арга хэмжээ авах; ЦСШбХ-ний сургалтанд 2 удаа 30 минутын хугацаатай суух; дор хаяж 6 сарын хугацаанд сар бүр 15 минутын Хорооны Гишүүдтэй уулзаж алдаагаа хэрхэн ойлгож байгаа талаар ярилцаж, шаардлагатай бол Хорооны зүгээс дэмжлэг үзүүлэх зэргээр заажээ.

Цахим спортын төрлүүдэд гарч байгаа хууран мэхлэх явдлын эсрэг ESIC маш идэвхитэй арга хэмжээ авч байгаагийн нэг жишээ энэ. 

Niko-ийн хувьд өөрийн эрүүл мэндийн талаар анх удаа жиргэжээ.

CS: GO төрлийн тэмцээний туршид гарсан энэ хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсныг энэ линкээр орж уншина уу.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img